Роналдо ээждээ Mercedes-Benz GLC Coupé бэлэглэжээ

341

“Ювентус” клубын довтлогч Криштиано Роналдо тавдугаар сарын эхний ням гарагт Португал улсад тэмдэглэдэг Ээжүүдийн өдөрт зориулж ээждээ машин авч бэлэглэсэн байна. Түүний ээж Долорес өөрийнхөө инстаграм хуудасдаа Mercedes-Benz GLC Coupé машины өмнө цэцэг барин зогссон зургаа оруулсан байна.

Улмаар “Өнөөдөр ийм сайхан бэлэг өгсөн хүүдээ баярлалаа.  Бүх ээжүүдэд баярын мэнд хүргэе” хэмээн бичжээ. Харин Роналдо өөрөө инстаграм хуудастаа ээждээ болон эхнэр Жоржина нартаа баяр хүргэсэн байна. Тэрбээр “Хоёр онцгой эмэгтэйд ээжүүдийн баярын мэнд хүргэе” хэмээн бичжээ.


Роналдо ээждээ Mercedes-Benz GLC Coupé бэлэглэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.