Хийлч О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” анхны бие даасан, сонгодог хөгжмийн тоглолт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Дуурийн театрт болж байсан. Залуу уран бүтээлчийн ээлжит “Best of classics” тоглолт Central tower-ийн “Монет” ресторанд энэ сарын 22-нд тохиох гэж байна.
“Монет” рестораныг сонгосон нь учиртай аж. Цөөн тооны үзэгчдэд сонгодог хөгжмийн аялгуун дор тансаг үдшийг мэдрүүлэх гэнэ. Энэ удаагийн тоглолтонд хийлч О.Байгалиас гадна төгөлдөр хуурч Е.Отгонсүрэн, МУГЖ Э.Амартүвшин нар оролцож, П.Чайковский, Н.Жанцанноров, А.Глазунов, Ж.Чулуун, Ж.Массанет, А.Бородин зэрэг гадны болон өөрийн сонгодгуудын сонгодог бүтээлээс эгшиглүүлнэ.
Zuun