Халуухан зуныг чимэх загварлаг бүсгүй болцгооё

6950660878637005085_900_x_450

Дэгжин охид, залуус их хотыг чимж, загварлаг хувцсаараа олны харааг булаах зун цаг айсуй. Bazaar болон Vogue сэтгүүл энэ зуны загварын чиг хандлагыг онцолжээ. Хамтдаа харцгаая.

Midi цүнх

70-90-ээд оны хооронд тренд болж байсан жижиг гар цүнх эргэн ирлээ. Ашигтай, авсаархан бас дэгжин харагдана шүү.

Неон өнгө

Өнгөрсөн жилийн тренд неон өнгө өнөө жил ч хуучраагүй байна. Халуухан зунтай зохицох хамгийн төгс сонголт гэдэгт эргэлзэхгүй байж болно. Таныг галзуу, цоглог бас өвөрмөц харагдуулах болно. Дизайнерууд энэ өнгийг баяр баясгалантай байдлыг төрүүлдэг хэмээн онцолдог.

Мини юбка

90-ээд оны мини юбка дахин ирлээ. Дур булаам хөлөө гайхуулах боломжийг алдалгүй атгаж, богино юбкаар гоёорой. Торгомсог, шоотой гээд төрөл бүрийн хэв загвартай мини юбка ажил хэрэгч хувцаслалтыг ч чимж чадна.

Толгойн алчуур

Дизайнерууд хавар зуны цуглуулгадаа толгойн гоёлыг онцолжээ. Үүнийг Saint Laurent, Dior брэндүүд алчуур ашиглан бохо шик дүр төрхийг бүтээснээс харж болно. Ингээд ч зогсохгүй даашинзнаас эхлээд бүх төрлийн хувцсан дээр хослуулан өмсөж, cool хэв маягийг илэрхийлэх боломжтой.

Саравчтай малгай

Тамирчдын гоёлыг өдөр тутмын хувцастай хослуулан өмсөх чиг хандлага энэ зун хэвээр байх нь. Эргэлзэж байвал Диана гүнжийн энэ сонголт түүнийг үргэлж хөөрхөн харагдуулдаг байсан гэдгийг санаарай.

Цацаг

Эмэгтэйлэг хэв маягийг илтгэдэг энэ элемент романтик болзоонд хамгийн тохиромжтой. Цацагтай гоёл энэ зуныг чимнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гадуур хувцас, даашинз гээд бүх л хувцсанд энэ детайл шингэжээ.

Засгийн газрын мэдээ

Халуухан зуныг чимэх загварлаг бүсгүй болцгооё
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.