45 настай Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлжээ

234

“Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг киногоороо монголчуудад танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жи Вү гэрлэснээс хойш 2 жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар тэрбээр өчигдөр өглөө өөрийн цахим хуудаснаа “Охинтой боллоо” хэмээн бичсэн юм. Түүнчлэн түүний харьяалагддаг “YG Entertainment” зүгээс түүний хүүхэд эрүүл саруул, биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдэв.

Чой Жи Вү 1975 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Кёнги мужийн Пажу хотод төрсөн. Түүнийн биеийн өндөр 1.74 см.

Өдгөө 45 настай жүжигчин бүсгүй 1994 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн. Тэрбээр 2002 онд ”Өвлийн хайрын дуу” Солонгосын хит драмад тоглож, олонд танигдаж байсан бөгөөд цаашид жүжигчний ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн ажил, эхнэр, ээж хүний үүргээ нэгэн зэрэг биелүүлэх тухайгаа ч илэрхийлжээ.

Эх сурвалж: Koreatimes

Э.Мөрөн


45 настай Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.