Эрчүүд хушганы самар тогтмол идвэл бэлгийн сулралд орохгүй

263

Самар нь илчлэг ихтэй ч самар өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг хүмүүс бусдаасаа илүү туранхай байдгийг судалгаагаар нотолжээ.  Самар хэрэглэснээр тайван үеийн бодисын солилцоо 11 хувиар ихэссэн нь илүү их илчлэгийг шатааж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Самар тус бүр нь өөрийн гэсэн найрлагатай бөгөөд найрлагаасаа хамаар хүний биеийн эд эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. Жишээ нь, хушганы самрууд нь омега-3 өөхний хүчлийг агуулдаг тул үрэвслийн эсрэг, зүрх судас, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж эмч нар зөвлөдөг байна.

Ингээд уншигч та бүхэндээ самарны ач тусын талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

ГАЗРЫН САМАР

Газрын самар нь исэлдлийн эсрэг үйлчилгээ сайтай юм байна. Хараа сонсгол болон ой тогтоолтыг сайжруулдаг. Хоол хүнсэнд хэрэглэхээс гадна хуванцар, синтетикутас болон цавуу хийхэд ашигладаг байна.

АНГААХАЙ САМАР

Хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын өвчин, цус багадалт, жирэмсний хордлого тайлахад тусална. Энэхүү самар ичлэг багатай, амин дэм ихтэй ч төдийлөн их хэрэглээд хэрэггүй. Насанд хүрсэн хүн өдөрт 15 ширхэг фисташк идэх ёстой.

ХУШГА

Үл исэлдүүлэгч их агуулдагаараа өндөр ач холбогдолтой. Мөн олон амин хүчлүүд болон аман дэмүүд, омега-3, зэс агуулдаг нь тархинд маш сайн тэжээл болж өгдөг. Зүрх, цус багадалт, хоолойны өвчинд тусална. Мөн эрчүүд хушганы самар байнга хэрэглэснээр бэлгийн сулралаас хамгаална.

МИНДАЛЬ

Миндаль нь фосфор, кали болон төмрөөр баялаг байдаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс долоо хоногт 50-60 грамм миндаль идвэл сайн. Харин миндаль худалдаж авахдаа түүний хэмжээ болон гадаргууг сайн харж гэмтээгүй гадаргуутайг нь авч хэрэглэх хэрэгтэй.

БОРГОЦОЙ

Самранд олон тооны амин дэм, макро болон микро элементүүд байдг байна. Ялангуяа бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүст маш их хэрэгтэй. Харин жингийн илүүдэлтэй хүмүүс боргоцойн самраас татгалзах нь зүйтэй.

КЕШЬЮ

Энэтхэгийн хоолны жоронд кешью самрыг маш ихээр хэрэглэдэг. Энэхүү самрыг шөлтэй хоол, хуурга, зууш, амттан гээд бүхий л хоолны төрөлд ашиглаж болно. Биеийн дархлааг болон зүрхний үйл ажиллагааг сайжруулж, шүдний өвчнийг намдааж чаддаг байна. 20 ширхэг самрыг өдөрт идэхэд та бүтэн өдрийн төмрийн хэрэгцээгээ хангаж чадна. Харин идэхийн өмнө бага зэрэг хуурч идвэл зүгээр байдаг. Учир нь түүхий үедээ амт муутай байдаг.

ГАЗРЫН САМАР

Дэлхий дээр 70 орчим төрлийн газрын самар байдаг байна. Газрын самар нь исэлдлийн эсрэг үйлчилгээ сайтай гэнэ. Хараа, сонсгол болон ой тогтоолтыг сайжруулдаг. Хоол хүнсэнд хэрэглэхээс гадна хуванцар, синтетик утас болон цавуу хийхэд ашигладаг байна.

КАШТАН БУЮУ БҮЙЛСНИЙ САМАР

Франц болон Италичуудын хамгийн дуртай амттаны нэг нь каштан юм. Францад “Каштаны өдөр” хэмээх баяр болдог байна. Энэ өдөр гудамжаар хаа сайгүй бүйлсний самрыг шарж гайхалтай сайхан үнэр хотоор нэг үнэртдэг аж. Мөн бүх кафед каштантай хоолыг захиалж болох юм байна. Их хэмжээний С болон В амин дэмийг агуулдаг гэнэ. Зөв хоолны зөвлөхүүд цагаан хоолтонгуудад заавал бүйлсийн самар идэж бай хэмээн зөвлөдөг аж.

Э.Мөрөн


Эрчүүд хушганы самар тогтмол идвэл бэлгийн сулралд орохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.