БИЛЛИ АЙЛИШ: Би энгийн нэгэн байж, энгийн амьдралаар амьдрахыг хэзээ ч хүсэж байгаагүй

1_Gp-xybUIEbSoY_ewlZDEbw

Билли Айлиш Пайрат О’Коннелл гэх 18-хан настай залуу уран бүтээлч “Instagram”-д бараг 16 сая дагагчтай болж, уран бүтээлүүд нь “Spotify” стриминг тавцан дээр нэг тэрбум хандалт авч, тоглолтуудынх нь тасалбар үргэлж “sold-out” гэсэн бичигтэй байдаг болоод удаж байна. Өнгөрсөн жил түүний “When We Fall Asleep Where Do We Go?” нэртэй түүний анхны цомог танилцуулагдсан. Уг цомгийг “Apple Music” тавцан дээр худалдаанд гарахаас нь өмнө 800 мянган хүн хүлээж, тус стриминг үйлчилгээний бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байв. Мөн BBC Music түүнийг цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй, дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлээд байгаа билээ. Түүний оны өмнө “Theguardian”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Билли өөрийг чинь “Theguardian”-аас 2019 оны онцлох залуу уран бүтээлчээр нэрлэсэн. 2019 он уран бүтээл, карьерын хувьд нэлээд амжилттай жил болж өнгөрөх шиг боллоо?

Тийм ээ. Би анх 13 настайгаасаа уран бүтээл хийж эхэлсэн. Яахав, бусадтай харьцуулахад илүү богино хугацаанд олонд танигдаж байх шиг байна. Зарим хүмүүс уран бүтээлээрээ бусдад танигдах гэж 20 жил зарцуулах нь ч бий. Харин миний хувьд гурав орчим жил л зарцуулсан.

Харин 2019 оны хувьд “Бурхан минь юу болоод байна аа” гэж дуу алдмаар жил байлаа. Сайн, муу аль аль талаараа шүү.

Ер нь уран бүтээл хийхээ больдог юм бил үү гэх бодол төрж байв уу?

Яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хүмүүс уран бүтээл хийх нь хүний сэтгэлийг амрааж, эмчилдэг гэж боддог.

Харин надад эсрэгээрээ хөгжим сонсох нь сэтгэл санааг тайвшруулж, сэтгэл зүйг эмчилдэг юм санагддаг. Хамгийн чухал нь хүмүүст намайг санагдуулж байхаар зүйл хийхийг хүсэж байна.

Өөрийн чинь хувьд бусад өсвөр насныхантай харьцуулахад огт өөр амьдрал туулсан. Уран бүтээл хийж, олонд танигдаж завгүй өнгөрсөн гэж хэлж болно. Ердийн амьдралаар амьдрах орон зайг өөртөө хэрхэн бий болгодог вэ?

Би энгийн нэгэн байж, энгийн амьдралаар амьдрахыг хэзээ ч хүсэж байгаагүй. Гэхдээ энэ нь багаасаа нэр алдарт хүрэхийг мөрөөддөг байсан гэсэн үг биш л дээ.

“Xanny” дууныхаа клип, дүрс бичлэгийг өөрөө найруулсан гэсэн. Дахиж клип, бичлэг хийх төлөвлөгөө бий юу?

Уран бүтээл хийж эхэлснээсээ хойш клип, видео хийж үзэхийг хүсдэг байсан ч надад ямар ч туршлага байгаагүй. Энэ талаараа хамтран ажиллаж буй хүмүүстээ хэлэхэд тэд ч таатай хүлээж аваагүй. Хэн ч 14 настай охиноор видео хийлгэхийг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ би тэдний итгэлийг олж чадсан. Харин би одоо зөвхөн клип бус кино хийхийг хүсэж байна.

Таны ах Финнеас О’Коннелл дараагийн цомог дээр илүү туршлагатай болж, илүү сайн цомог гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн байсан?

Тэр видео хийхийг хүсэж байгааг маань сонсоод надад “Билли би чамайг туршилтаар уран бүтээл хийх гэж байна гэж хэлэх гээгүй. Зүгээр л чи шинэ зүйл туршиж байна гэдгийг чинь сануулах гэсэн юм” гэж хэлсэн.

Тэр Селена Гомез, Камила Кабелло нартай хамтарч ажилладаг. Харин чиний хувьд ахаасаа өөр хүнтэй хамтарч ажиллах талаар бодож байв уу?

Надад өөр хүмүүстэй ажиллах тийм ч таатай байдаггүй. Финнеастай ажиллахад ямар ч асуудал байдаггүй. Тиймээс энэ талаар бодож байгаагүй юм байна.

Эх сурвалж: “GOBI journal”


БИЛЛИ АЙЛИШ: Би энгийн нэгэн байж, энгийн амьдралаар амьдрахыг хэзээ ч хүсэж байгаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.