Канад: Үзүүлбэрийн үеэр онгоц осолдсоны улмаас эмэгтэй нисэгч амиа алджээ

1_b (1)

Канадын Snowbirds уран нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтдаг, Агаарын цэргийн хүчний онгоц тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон талаар тус улсын Агаарын цэргийн хүчин Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Онгоц Кампулс хотоос холгүйхэн орон сууцны барилга мөргөн унасан байна. Онгоцонд хоёр нисэгч явсан бөгөөд сүйрэл болох үеэр амжин онгоцоо орхиж чадсан гэж ВВС мэдээлжээ. Нэг нисэгч гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн бол ослын буулт хийх үеэрээ онгоцны ахмад Женнифер Кейси нас барсан байна.

Тэрбээр сэтгүүлчээр ажиллаж байгаад 2014 онд  Канадын агаарын цэргийн хүчинд элсэн орж, улмаар 2018 онд уран нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтан, олон нийттэй харилцах төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/519405


Канад: Үзүүлбэрийн үеэр онгоц осолдсоны улмаас эмэгтэй нисэгч амиа алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.