Мэрилин Монротой адилхан бүсгүй түүнийг байшинг худалдан авчээ

267

Жүжигчин Жасмин Чизвелл Холливудын секс-бэлгэдэл Мерилин Монрог шүтэн бишрэгчдийн нэг ажээ. Тэрээр бүх зүйлээрээ түүнтэй адилхан байхыг эрмэлздэг бөгөөд тэр ч бүү хэл домогт жүжигчний амьдарч байсан байшинг худалдан авсан байна.

Тэрээр Шотландад төрж өссөн ч, саяхнаас АНУ-д суурьших болжээ. Жасмин олон жилийн өмнөөс хуучны хэв маягийг сонирхож, 50-иад оны бүтээлтэй ойр байх болсон аж.

Ийнхүү тэрээрМэрилин Монрогийн амьдрал, уран бүтээлд шимтэж улмаар түүнийгтэр чигээр нь дууриахаар шийдсэн байна.

Жасмин өөрөө кино урлагийн төлөөлөгч бөгөөд бүр багаасаа олон төрлийн нэвтрүүлэг, телевизийн шоунд оролцож байжээ. Тэрээр Монрогийн байшинд найз залуутайгаа хамт амьдардаг бөгөөд залуу нь ч түүнийг ихэд дэмждэг гэнэ.

Жасмины шүтэн бишрэгчид Монрогийн аль нэг киноны дүрийг давтан үзүүлэхийг түүнээс хүсдэг аж. Мэрилиний гарын үсэг болон түүний тэмдэглэл хийсэн сэтгүүлүүдийг байшингаас олсон тухайгаа бүсгүй ярьжээ.Түүнчлэнбайшинд хуучны олон тавилгаас гадна Мерилиний усанд ордог байсан ванн ч үлдсэн байна.

Б.Атар


Мэрилин Монротой адилхан бүсгүй түүнийг байшинг худалдан авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.