Монголчуудын бүтээсэн виртуал модель АМАРА-г танилцуулж байна

niilsen-102905-1843763089-1140x570

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим нэгэн охид бүсгүйчүүд харууслаа ч илэрхийлээд амжсан. Тэгвэл өчигдөр буюу тав дугаар сарын 17-ны өдөр Г.Идэр-Од өөрийн Инстаграм хаягтаа найз бүсгүй нь гэгдэх эмэгтэйг бодит хүн биш гэдгийг зарлалаа.

Тэрээр “Виртуал модель @amara_gram Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Амарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram !! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай” гэжээ.

Ийнхүү нэгэнт Азийн анхны виртуал модель гэгдэх Amara-гийн царай, дүр төрх нь бодит бус гэдэг нь тодорхой болсон ч бие нь чухам хэн бэ гэсэн асуулт цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа юм. Зарим хүмүүс уг виртуал моделийг та бидний мэдэх реппер Don Dior-н найз бүсгүй модель М.Хүслэн хэмээж байгаа билээ.

Үнэхээр л виртуал модель болон М.Хүслэнгийн үсний засалт ижил байгаад зогсохгүй М.Хүслэнгийн гурав дугаар сарын 20-нд Фэйсбүүк хаягтаа оруулсан нүүр зураг дээрх хувцаслалт нь яг адилхан байна. Харин төслийн санаачлагч зурагчин Н.Бэлгүүнтэй үүнийг нууцалж буйгаа илэрхийлж баттай хариулт өгөөгүй билээ.

Н.Бэлгүүнтэй “Анх монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Иймээс өөрийн гэсэн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн” хэмээв. Уг төслийн зураг авалт нэг сарын өмнөөс эхэлсэн бөгөөд үүнээс өмнө Амарагийн Ази төрх бүхий содон царайг гаргах гэж удаан хугацаанд ажилласан байна. Монголоос гарах дэлхийн хүнийг бүтээх зорилготой уг төслийн артистын үүргийг А.Энхбаяр, А.Түмэн нар гүйцэтгэжээ.

Өнгөрөгч онд яг л бодит мэт Японы виртуал модель Imma олон нийтийн анхаарлыг татаж байсан нь Амара-г үнэхээр Азийн анхны виртуал модель мөн үү гэх тээнэгэлзэлд хүргэж байна. Тэгвэл төслийн санаачлагч Н.Бэлгүүнтэй энэ тухай “Амара-г анх бүтээхдээ бүх кибер моделийг судалж байж бүтээсэн. Бид кибер моделио Японы Иммагаас ч илүү алдарт хүргэж, дэлхий нийтэд Иммагаас түрүүлж таниулах учраас Азийн анхны кибер модель гэж тодорхойлсон” гэлээ.

Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр юм. Хүмүүсийг бодит, бодит биш гэж хоёр талд хувааж амжсан уг кибер модель ирэх сард өөрийн анхны дууг гаргаж, дууны клипийг долоо дугаар сард олны хүртээл болгох ажээ. Бусад кибер модель нэг салбарт л ажилладаг бол Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг чадахгүй зүйл байхгүй модель юм.

Дашрамд дуулгахад төслийн санаачлагч Н.Бэлгүүнтэй кибер моделийн нэр Амраа биш Амара гэж олон нийтэд сануулж байсан шүү.

http://undesten.mn/114808.html


Монголчуудын бүтээсэн виртуал модель АМАРА-г танилцуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.