“iPhone” амны хаалт зүүсэн эзнээ таньдаг iOS үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг танилцууллаа

354

Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэд халдвар авахгүйн тулд амны хаалт зүүж явж байгаа билээ. Тэгвэл ухаалаг утас хэрэглэгч нар утасныхаа түгжээг FaceID буюу царай танигчаар гаргаж чадахгүй байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн  “Apple” компанийн хэрэглэгчдийн хувьд гар утасныхаа түгжээг гаргахын тулд амны хаалтаа авах эсвэл урт PIN код бичих хэрэгтэй болоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр “Apple” компанийн зүгээс амны хаалттай үедээ утасныхаа түгжээг гаргах iOS мобайл үйлдлийн системийнхээ 13.5 хувилбарыг зах зээлд гаргасан байна.

Шинэ хувилбарыг iPhone, iPad болон iPod загварууд дээр татаж, суулгахын тулд та Settings->General->Software Update хэсэгт нэвтрэх хэрэгтэй.

“Apple” компани түргэн тусламж дуудах, эрүүл мэндийн болон бусад яаралтай тусламжийн үйлчилгээг авах цэсийг нэмэлтээр оруулжээ. Мөн тус компани нь Group FaceTime дуудлага хийх үед видео хавтанг автоматаар сурталчлах арга хэлбэрийг өөрчилж байгаа гэнэ. Одоогийн байдлаар та FaceTime-ийн дуудлага хийх үед яг одоо ярьж байгаа хүний ​​видео хавтан нь автоматаар томрох боловч энэхүү шинэчлэлтийг хийснээр танд өмнөх онцлогийг идэвхгүй болгох сонголтыг хийх юм байна. Мөн бүх хавтан ижил хэмжээтэйгээр харагдах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Өмнө нь тус компаний шинэ Бета хувилбарыг туршилтын талаар мэдээлж байсан билээ. 


“iPhone” амны хаалт зүүсэн эзнээ таньдаг iOS үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг танилцууллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.