Цагаан мөөг нь дархлаа сайжруулдаг

365
Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.
Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%) , тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг.
Хатаасан мөөгөнд 20-30% орчим уураг агуулагдах учир хэмжээний хувьд махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болно. Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ.Цагаан мөөг нь дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биеэс элдэв хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.  Хүн өдөрт 100-150 грамм шинэхэн мөөг хүнсэндээ хэрэглэж байвал биеийн байдал сайжирч, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг даван гарах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Цагаан мөөг нь дархлаа сайжруулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.