Таны гоо сайханд зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна

3

Өнгөлөг гэрэлтсэн царайтай байхын нууц нь ЦЭВЭРЛЭГЭЭ

Бүсгүй та өдөр бүр нүүрээ зөв цэвэрлэж сурах нь хамгийн чухал. Нүүрний будагны үлдэгдэл арьсны нүх сүвэнд үлдвэл арьс шинэчлэгдэхэд саад болдог байна. Ингээд бүсгүй таньд арьсаа яаж зөв цэвэрлэх дарааллыг танилцуулъя.

Week 1: Tones, Essense, Serum, Ampoule зэргийн ялгаа???

1. Нүдний тениэ арилгах - Сальфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг нүдний зовхин дээрээ таван секунд орчим байлгаж дунд хуруундаа хөвөнгөө ороон нүдний урд хэсгээс хойд хэсэгт чиглэлтэйгээр зөөлөн арчина.

2. Хөмсгөө духны голоос гадагш арчих - Нүд хүрээлэгчийг савхны үзүүрт тогтоосон хөвөнд цэвэрлэгч уснаас шингээж арилгана.

3. Сормуусны будаг арилгах - Сормуусны будгаа ч зориулалтын цэвэрлэгчээр арилгах хэрэгтэй.

4. Уруулын будаг арилгах - Уруулаа цэвэрлэхдээ эхлээд цэвэрлэгч салфетка юм уу цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг уруул дээрээ 2-3 секунд орчим байлгаарай. Дараа нь дунд хуруундаа хөвөнгөө ороож захаас нь гол руу, уруулын үрчлээг дагаж дээд уруулыг дээрээс доош, доод уруулыг доороос нь дээш арчиж арилгана.

5. Суурь будалтын цэвэрлэгээ - Энэ цэвэрлэгээ нь ч тогтсон дараалалтай. Юуны өмнө хацраа нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчина. Дараа нь духны нэг захаас хөөн хөмсөгнөөс үсний зах хүртэл босоо чиглэлд зөөлөн арчиж духны голоос хагас тойрог маягаар гадагш чигт арчих хэрэгтэй. Эрүүгээ уруулын доод захаас нүүрний шугамын дагуу шудрах маягаар дараа нь дээш чиглэлд ороомог маягаар арчина. Эцэст нь хамарны нурууны дагуу дээрээс доош, доороос дээш чиглэлд шудран арчиж, хамрын угалзыг доороос дээш чиглэлд нарийвчлан арчвал зөв цэвэрлэгээ болно.

6. Зориулалтын шингэн савангаар угаах - Дээрх үйлдлүүдийн дараа зориулалтын шингэн савангаар угаагаарай. Халуун ус арьсыг хуурайшуулдаг тул хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй. Хуурай арьстай бол угаасны дараа чийгшүүлэгч хэрэглээрэй. Ер нь ийм арьсыг зөөлөн лосьон юм уу, цэвэрлэгч тосоор цэвэрлэвэл тохиромжтой.

Залуу харагдах нууц МӨСМөсөөр нүүрээ арчлахын ач тус | Zaag.MN

Мөсөнд бүх төрлийн арьсыг эрүүл, толигор, зөөлөн болгох шид бий. Мөсөөр нүүрэндээ жин тавихад л та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно. Хүйтэн ус, мөсөн жин тогтмол хэрэглэхэд арьс тэнийж, өнгө нь сэргэдэг. Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ мартав аа. Өглөө дөнгөж сэрснийхээ дараа юм уу үдэш унтахынхаа өмнө мөстэй найзалбал илүү үр дүнтэй. Хугацаа нь 10-15 минут байх нь тохиромжтой байдаг.

 

Гуужуулагч яагаад хэрэглэх ёстой вэ? | Тенториум

Гуужуулагч хэр чухал вэ

Хэчнээн брэнд хэрэглэлээ ч гуужуулагчгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ бантан хутгаж байгаагаас ялгаагүй гэж гоо сайханчид зүгээр ч нэг хэлдэггүй. Гуужуулагч хэрэглэсний дараа арьс чинь толигор болсон нь шууд мэдрэгдэнэ.

Арьс чинь нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсаа гуужуулах хэрэгтэй. Ийм зовлонгүй бол долоо хоногтоо нэг удаа гуужуулахад болно. Гарын ар талд, суганаас тохой хүртэл тахианы арьс шиг арзгардуу болчихдог доо. Гар, хөлийн ар талд үхэжсэн арьс, киратин бөөгнөрч ингэж харагддаг. Насанд хүрэгчдийн 50-80 хувьд нь ажиглагддаг. Бүр keratosis pilaris гэсэн нэршилтэй.

Асуудалтай хэсэгтээ хуурай байхад нь биеийн гуужуулагч түрхэж 30 секунд орчим үрэх маягаар массажил. Дараа нь бүлээн усаар угааж хатангуут нь тослоод байхад л OK. Нүүр, биеийн гуужуулагчийг гоо сайхны дэлгүүр, салоноос худалдаж авахаас гадна гэрийн нөхцөлд хялбархан аргаар шийдэх боломж ч бий. Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулах нэг арга хүргэе.

Элсэн чихрэнд арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулах шид бий. Эхлээд 200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг холих хэрэгтэй. Арьсаа гуужуулахын хажуугаар эмчилмээр байвал зуун настын гелээс хэдэн дуслыг хийж болно. Бэлэн болсон скрабаа нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. Таван минут орчим байлгаад угаа. Элсэн чихрийн скрабыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биедээ түрхэж болно. Хамгийн гол нь элсэн чихэр, тос хоёрын хэмжээ тэнцүү байх ёстойг анхаараарай.


Таны гоо сайханд зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: SEO Огноо: 6 June 2020 Reply

I very like this blog. Everything is cleared.

https://www.blogexpander.com/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.