1950 он: “Жинхэнэ” хатагтай нарын эрин үе

Одоогоос 60-аад жилийн өмнөх америк эзэгтэй нарын түүхийг сөхөх болсон шалтгаан нь саяхан үзсэн кинотой маань холбоотой. Цаг хугацааг ухраан үзэхэд шүүмжилмээр, сайшаамаар олон зүйл гарч ирсэн ч тэр бүхнийг ганцаараа шийдмээргүй санагдаад нийтлэл болгон бичлээ. 1950-иад оны хувцас загварын топ 5 трендийг, тухайн үеийн эзэгтэй хүнд зориулсан шилдэг 5 зөвлөгөөтэй хамт шүүж ярилцвал яаж байна?

1. Тренд 1: Даашинзан цув
Хэрвээ чи 1950-иад онд амьдарч байсан бол үүнд лавтайяа дурлана. Дайныг эцэслэн 50-иад он эхэлснээр бүсгүйчүүдэд материалаа хэмнэх, бага зардлаар хувцас бүтээх хэрэгцээ үгүй болсон байна. Харин ч тансаглах буюу хоёр дах хэрэгцээг тухайн үеийн хөрөнгөтнүүд ид дэмжсэнээр торгон эсвэл ноолууран хүрмийг нимгэн даашинзтайгаа ижилсүүлэн гадуур нь өмсөн үдэшлэгт явах болжээ. Эмэгтэй хүний төгс биеийн харьцааг илтгэдэг даашинзан хүрмийг урт торон бээлийтэй хослуулж эхэлснээр улам ч эрхэмсэг төрхийг харуулах болсон гэдэг.
Тэр үеийн эзэгтэй нарын дүрэм 1: Нөхрөө ирэхээс 15 минутын өмнө тухтайхан хэвтэж амар. Тэгвэл түүнийг ирэхэд чи өдөржин ядарсан хүн шиг биш, харин дөнгөж сэрсэн бялзуухай шиг л угтаж, инээмсэглэж чадна.

2.   Тренд 2: Хайрцган хүрэм
Нью-Йорк хотын ажил хэрэгч бүсгүйн гол хувцаслалт нь хайрцган хүрэмтэй хослол байв. Феминизмийн хоёр дах давалгааны “урьдач” бэлтгэл болон гарсан энэхүү дүр төрх нь эмэгтэй хүнд ажил хэргээ явуулахад нийгэмд секс бэлэг тэмдэг гэдгээс илүү харагдах боломжийг өгчээ. Тодруулбал хайрцган хүрэм биеийн тачаангуй хэсгүүдийг дөрвөлжлөн далдалж, харандаан хэлбэртэй юбка нь үргэлж өвдөг давдаг байснаар 50-иад оны бүсгүйчүүдэд санасандаа хүртэл хурдан алхалж, бүхнийг амжуулахад тусалж байсан гэдэг.
Тэр үеийн эзэгтэй нарын дүрэм 2: Нөхрөө ажлаасаа тараад ирэхэд гэр нь түүнд яаж харагдах, сонсогдох вэ гэдэгт үргэлж анхаар. Аяга угаагч, тоос сорогч, угаалгын машиныхаа дууг намсга. Хүүхэддээ ч гэсэн “Чимээгүй бай” гэж анхааруул. Түүнийг гэртээ амрахаар ирдэг гэдгийг ухамсарлаарай.

3. Тренд 3: Дугуй бошинз
Хайрцган хүрмээс гадна 50-иад оны мартаж болохгүй өөр нэгэн тренд бол дугуй бошинз юм. Кристиан Диорийн хавар, зуны загвараараа дэлгэсэн бөмбөгөр хормойтыг гарсан даруйд нь Америкчууд  байнгын хэрэглээндээ багтаасан гэдэг. Ялангуяа тод өнгийн цэцгэн хээг дээр нь хэвлэснээр жирийн бошинз бус дээд зэрэглэлийн, хатагтай имижийг тодруулсан аж. Магадгүй энэ л үеэс эмэгтэй хүний галбирыг элсэн цагтай зүйрлэдэг жишиг тогтсон ч байж мэднэ.
Тэр үеийн эзэгтэй нарын дүрэм 3: Нөхөртөө бүү гомдолло. Ялангуяа дөнгөж гэртээ орж ирэхэд нь. Оройн хоолноосоо хоцорсон, гадуур авч гараагүй, жүжиг хамт үзээгүй зэрэг жижиг маргааныг орхиод түүнийг эхлээд сонс. Өдөр болгон чухал ажил хийгээд тэр ямар их ядардаг гэж санана?

4. Тренд 4: Полка хээтэй усны хувцас
Усны хувцасны тухай ярихын тулд бид эхлээд тухайн үеийн төгс биеийн харьцааг эргэн санах хэрэгтэй. 50-иад он бүсгүйчүүдээс бүсэлхийг нарийхан байлгахыг л нэн түрүүнд шаарддаг байсан бөгөөд бусад хэсгээ дураар нь “дургиулах”-ыг зөвшөөрдөг байв. Өөрөөр хэлбэл эрчүүд далайн эрэг дээр хүчирхэг цээж, гуалиг ташаа, өргөн гуя, өгзөгтэй эмэгтэйн наранд шарахыг хамгийн ихээр харахыг хүсдэг байсан гэсэн үг. Мэдээж тухайн үед, ер нь үеийн үед трендэд багтсаар байдаг полка хээтэй усны хувцастай нь хамт. Хөгжилтэй, зугаатай, залуулаг.
Тэр үеийн эзэгтэйн дүрэм 4: Тэр ядарсан харагдвал амрахыг эелдэгээр санал болго. Оронд нь аваачиж хэвтүүлээд бүлээхэн ундаа аваачиж өг. Гутлыг нь тайлж, нуруунд нь дэр ивж өгөөд иллэг ч гэсэн хийж өгөх хэрэгтэй. Энэ үедээ зөөлөн намуухан хоолойгоор ярих ёстойгоо мартав аа!

5. Тренд 5: Конус хөхөвч
50-иад оны тачаангуй бүсгүйчүүдэд нарийн бүсэлхийнээс гадна сэргэр, маш сэргэр хөх хэрэгтэй. Тиймээс загвар зохион бүтээгчид өөрсдийн цаг үеийнхэндээ зориулж суман буюу конус хөхөвчийг бүтээсэн байна. Харин бүтээлийг нь Мерлин Монро, Петти Пейж, Лана Турнер зэрэг Холливудын одод алдаршуулсан аж. Ихэвчлэн битүү, хоолойтой цамцны дотор хөхөвчөө зүүдэг байсан тул тэднийг “Свитерийн охид” хэмээн нэрлэх ч үе байжээ.
Тэр үеийн эзэгтэйн дүрэм 5: Нөхрөө ямагт нэгдүгээрт тавь. Түүнд гэр бүлээ захирах, бүсгүйгээ захирах эрхийг Бурхан олгосон. Тиймээс үргэлж бишрэн хүндэлж бай. Гэхдээ чамд түүнийхээс илүү чухал, сайхан үүрэг оноогдсоныг бүү март.
Феминист үзэл огт байхгүй байсан нь илт байгаа биз? Зарим талаараа хэтэрхий туйлширсан мэт боловч энэ үед гэр бүлүүд хэчнээн тогтвортой, хий хоосон эрх тэгш байдлыг хүссэн маргаан ямар ховор байсныг бодоод үзвэл эзэгтэй нарын дүрэм болгон “учир шалтгаантай” зохиогдсон болох нь ойлгогдож байна шүү. “Pin-Up Girl” болохын тулд зөвхөн чихэрлэг байхаас гадна хайлж урсдаггүй, хатуу тэвчээртэй байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Харин чамд?

1950 он: “Жинхэнэ” хатагтай нарын эрин үе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: RebeccaCreri Огноо: 13 June 2020 Reply

You are my heart: http://clickfrm.com/yG5A

Нэр: RebeccaCreri Огноо: 19 June 2020 Reply

You are my heart: http://clickfrm.com/yY5k

Нэр: AVoxbazitteegob Огноо: 19 June 2020 Reply
Нэр: cialis online without prescription Огноо: 28 June 2020 Reply

cialis online without prescription http://www.cialisles.com/

Нэр: alternative to hydroxychloroquine Огноо: 29 June 2020 Reply

alternative to hydroxychloroquine https://azhydroxychloroquine.com/

Нэр: what is careprost used for Огноо: 30 June 2020 Reply

what is careprost used for https://www.jueriy.com/

Нэр: viagra on line with prec Огноо: 1 July 2020 Reply

viagra on line with prec https://viatribuy.com/

Нэр: clomiphene citrate 50 mg cost Огноо: 3 July 2020 Reply

clomiphene citrate 50 mg cost https://salemeds24.wixsite.com/clomid

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.