Өнгө бол хөгшрөлттэй тэмцэх хамгийн шилдэг арга юм. Жишээлбэл: өөрт зохихгүй өнгийн хувцсыг өмсвөл царай цонхийж, үрчлээ илт мэдэгддэг. Харин өөр нэг өнгийн хувцас өмсөхөд та залуу, сэргэлэн цовоо, аз жаргалтай харагдана. Тэгвэл ямар өнгөнөөс татгалзах хэрэгтэй вэ?
Бараан, хар өнгийг та зөвхөн өмд эсвэл банзландаа сонгох хэрэгтэй. Энэ төрлийн өнгийн хувцсыг дээгүүрээ өмсөх хэрэггүй. Үүнээс гадна цайвар ногоон, нимбэгийн шар, неон ягаан зэрэг өнгийг хориглоно. Энэ нь бусдын анхаарлыг хэт их татаж, арьсны өө сэв, ялангуяа үрчлээнд маш их анхаарал татдаг байна. Гэхдээ энэ нь тод өнгөнөөс бүр мөсөн татгалзах хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд та гоёл чимэглэл маягаар хэрэглэж болно.
Нас тогтсон бүсгүйчүүдийн хувьд цайвар өнгийн хувцас илүү зохимжтой. Жишээлбэл: шаргал өнгөтэй, лаванда цэцгийн өнгөтэй, тоор өнгөтэй гэх мэт. Нэг хувцаслалтад хэд хэдэн зөөлөн цайвар өнгийг ашиглах нь таныг гайхалтай залуу харагдуулах болно.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | www.solongonews.mn |