Тэрбумтан Д.Өнөрболор ядарсан ард түмнээсээ хандив нэхэж тохуурхлаа

unurbolor

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эдгээр өдрүүдэд олон нийтээс хандив цуглуулж сонгуулийн зардлаа босгож байна. Нэр дэвшхийн тулд намдаа зуу зуун саяар нь хандив өргөсөн улстөрчид хандив гуйж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тухайлбал эдгээрийн дунд төрсөн охин нь хагас тэрбумын үнэтэй порше машин хөлөглөдөг Т.Ганди, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Э.Долгион нар хандив гуйсан нь олны эгдүү, дургүйцлийг төрүүлээд амжлаа.

Тэгвэл ядарсан ард түмнээсээ хандив гуйсан дараагийн улстөрчөөр тэрбумтан Д.Өнөрболор тодроод байна. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, “Миний бие улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд төрж өссөн Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж буй билээ. Сонгогч түмнийхээ итгэл сэтгэлийг өндөрт өргөж ажиллахын төлөө, Сэлэнгэ аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө, өрх бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө, ирээдүйдээ зовинох биш, ирээдүйдээ итгэх итгэлийн галыг хүн бүхэнд асаахын төлөө би хариуцлагатай зүтгэх болно. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 53- 56 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагаандаа зориулж зардлын данс нээж буйгаа үүгээр мэдэгдэж, сонгогч олон түмэндээ хандаж байна.” хэмээн бичжээ.

Улаанбаатарын хамаг л үнэтэй, өнгөтэй өөдтэй гэсэн барилгуудыг барьсан хэмээн бахархдаг “Сөүл” Д.Өнөрболор тэтгэврийн хэдэн хөгшчүүдийн цөөхөн хэдэн цаасаар дутаагүй л байлтай.

Д.Өнөрболор тэтгэвэрийн хөгшчүүдээс хандив авсан нь

Түүний тухайд 2016 оны сонгуульд их хэмжээний хандив намдаа өргөөд нэр дэвшиж чадаагүй учир сонгуулийн дараа Барилга хот байгуулалтын сайдын суудалд санаархаад олны дургүйцэлтэй нүүр тулан яаж ч чадалгүй “хоосон” хоцорсон азгүй нэгэн.

Тэгвэл хэдэн арван тэрбумаар тоологдохуйц хөрөнгөтэй Д.Өнөрболор, Т.Ганди, Э.Долгион нар хоногийн хоолоо яая гэж байгаа ядарсан хэдэн монголчуудаасаа ичихгүй хандив нэхэж суухад хандив гуйхаасаа санаа зовоод татгалзсан нэгэн ч бас байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа жүжигчин Ж.Баясгалан хандивын аянаа зогсоосноо мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа, “Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас ажил бизнес нь зогсонги байдалд орж санхүүгийн бэрхшээтэй тулгараад байгаа иргэд, аж ахуй нэгжүүдээс хандив хүсэхгүй. УИХ-ын сонгуульд өөрийн хөрөнгөөрөө оролцох тул хандив хүссэн мэдээллээ татлаа” хэмээн тайлбарласан байна.

Нэр дэвшигч Ж.Баясгалангийн мэдэгдэл

Сонгуулийн тухай хуульд “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид олон нийтээс хандив цуглуулах нь нээлттэй” гэж заасан. Гэхдээ энэ нь хүн бүр хандив цуглуулж, гуйлга гуй гэсэн үг биш юм. Тиймдээ ч бизнесийн салбарт тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй, үр хүүхдээ үнэтэй машинаар тансаглуулдаг нөхдүүд ард иргэдээс хандив гуйх нь зохимжгүй юм. Ухамсраараа татгалзвал  ухаантай харагдах гээд байна. Тэдэнд зөвлөөч.

Х.Онон

http://www.zuv.mn/nw3


Тэрбумтан Д.Өнөрболор ядарсан ард түмнээсээ хандив нэхэж тохуурхлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Felipe Огноо: 2 June 2020 Reply

I could not refrain from commenting. Perfectly written!

Stop by my site … ymovies

Нэр: ปั้มไลค์ Огноо: 4 June 2020 Reply

Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

A big thank you for your article.

I really like and appreciate your blog post.

Нэр: SEO Огноо: 6 June 2020 Reply

Some genuinely marvelous work on behalf of the owner of this site, perfectly outstanding content.

https://www.blogexpander.com/

Нэр: เบอร์สวย Огноо: 8 June 2020 Reply

I always spent my half an hour to read this web site’s articles or reviews daily along with a mug of coffee.

Нэр: RebeccaCreri Огноо: 13 June 2020 Reply

You are my heart: http://clickfrm.com/yG5A

Нэр: SMS Огноо: 15 June 2020 Reply

Very good article! We are linking to this particularly great content on our site. Keep up the great writing.

Нэр: RebeccaCreri Огноо: 19 June 2020 Reply

You are my heart: http://clickfrm.com/yY5k

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.