Их Британийн алдарт дуучин Робби Уиллиамс анхныхаа охиныг өлгийдөн авлаа. Түүний эхнэр Ауда Фиелд өнгөрсөн долоо хоногт Лондон хотын Портланд эмнэлэгт амаржиж, охин төрүүлсэн байна.
Эхнэр нь өмнө нь бие давхар болж байсан ч төрүүлж чадаагүй юм. Үүнээс болж Робби Уиллиамс бор дарсанд орж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд холдоод байсан билээ.
Тэрээр өмнө өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж байсан удаатай билээ.
Ч.Төр төмбөгөр/www.now.mn/