Жорж Флойдыг Хьюстон хотод Мягмар гаригт оршуулна

26

Цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флойдыг өнөөдөр буюу 2020.06.09-ний Мягмар гаригт Техас муж улсын Хьюстон хотод оршуулна. Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхэд Трамп муж улсуудын захирагч нарыг арга хэмжээ авахгүй бол үймээн самууныг дарахын тулд армийг ашиглана гэж сүрдүүлсэн билээ. Түүний үг Батлан ​​хамгаалахын сайд асан Жим Маттис, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга асан, генерал Колин Пауэлл зэрэг цэргийн өндөр албан тушаалтнуудын шүүмжлэлийг дагуулсан юм.

Ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Техаст өнгөрсөн Даваа гаригт очиж, талийгаачийн төрөл төрөгсөдтэй уулзан биечлэн эмгэнэл илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр Флойдыг оршуулахад оролцохгүй юм байна.

Тэрбээр өнгөрсөн Ням гаригт твиттер хуудастаа “АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг зэмлэн буруушаасан байна. Дональд Трамп хэлсэн үгэндээ хүчирхийлэлд өдөөн турхирч, дайсагнал, үзэн ядалтын гал дээр тос нэмж, бид бүхнийг  улам талцуулсан” гэж бичжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Трамп Үндэсний гвардын цэргүүд нийслэлээс гарч эхэлж магадгүй, бүх зүйл эмх цэгцтэй болж байна гэж жиргэсэн юм.


Жорж Флойдыг Хьюстон хотод Мягмар гаригт оршуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ปั้มไลค์ Огноо: 9 June 2020 Reply

Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

Thanks so much for the blog post.

I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

Нэр: เบอร์สวยมงคล Огноо: 9 June 2020 Reply

Thanks for fantastic info I was looking for this info for my mission.

Нэр: SMS Огноо: 14 June 2020 Reply

bookmarked!!, I like your blog!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.