Дуучин Келли Кларксон гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгчээ

88

Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан авьяаслаг уран бүтээлчдийн нэг дуучин, дуу зохиогч, найруулагч Келли Кларксон долоон жил хамт амьдарсан нөхөр, менежер Брэндон Блэкстокоос салах болсноо албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Тэрээр салах өргөдлөө хууль ёсны байгууллагад өгөхдөө “хоорондоо таарч тохирохгүй, огт өөр хүмүүс” учир гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй хэмээн дурджээ.  Продюссер Блэксток анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй салж, 2013 онд алдарт “Voice” шоуны дасгалжуулагч Кларксонтой гэрлэн дахин хоёр хүүхдийн эцэг эх болсон юм.

Коронавирусийн тархалтаас сэргийлэх хөл хорионы үеэр Кларксон, Блэксток нар Монтана дахь гэртээ хамтдаа цагийг өнгөрөөсөн байна. Энэ сарын 4-ний өдөр гаргасан салах өргөдөлдөө Кларксон хүүхдүүдээ хуулийн дагуу хамтран өсгөхийг хүсчээ. Шүүхийн баримт бичигт хосуудыг өргөдөл гаргахаасаа өмнө харилцан тохиролцсон байсан гэжээ.

Эх сурвалж: CNN


Дуучин Келли Кларксон гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ปั้มไลค์ Огноо: 13 June 2020 Reply

Like!! Thank you for publishing this awesome article.

Thank you ever so for you article post.

I really like and appreciate your blog post.

Нэр: เบอร์สวย Огноо: 13 June 2020 Reply

Thanks for fantastic info I was looking for this info for my mission.

Нэр: SMS Огноо: 14 June 2020 Reply

I used to be able to find good info from your blog posts.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.