БНАСАУ-д Өмнөд Солонгосын рэппэр дуучин PSY-ийн дуулсан “Gangnam style” дууны клипийг хошин шогийн хэв маягт оруулан дууриалган хийжээ. Ингэхдээ клипний гол баатраар БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч эмэгтэй Пак Кын Хег тодруулав.
Клипийг Умард Солонгосын Uriminzokkiri портал сайт дээр байршуулсан бөгөөд энэ сайт гацалттайгаар ажиллаж байгаа юм. Нэр дэвшигч Пан Кын Хе аавынхаа үзэл санааг дагалдагч нэгэн билээ. Түүний аав Пак Чон Хи Өмнөд Солонгосын дарангуйлагч байсан бөгөөд авторитар дэглэм нь “Юсин” гэдэг нэртэй болсон юм.
Пак Кын Хе клипэнд графикийн тусламжтайгаар байрласан бөгөөд рэппэр дуучны бүжгийн хөдөлгөөнүүдийг даган дууриадаг аж. Дор нь “I’m Yushin style” гэх үгс бичигджээ. Үүнийг “Би Юсин хэв маягийг баримталдаг” гэж орчуулж болно.
www.wikimon.mn