Алдарт жүжигчин Мелисса Жоан Харт өнгөрсөн мягмар гаригт гуравдахь хүүхдээ төрүүлжээ.
Дөрвөн настай Брэйдон, зургаан настай Мэйсон хүүгийн ээж Меллиса Жоан Хартын гурав дахь хүүхэд нь хүү юм байна.
Түүний нөхөр Марк Вилкерсон эхнэртэйгээ ярилцаж хүүдээ Такерь хэмээх нэр өгсөн аж.
36 настай жүжигчин хөл хүнд болсноо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Тэрээр “Миний дахин харахыг хүссэн гайхалтай мөч ойртож байна” хэмээн хэвлэлийнхэнд хэлж байсан юм.
“Би нялх үрээ орхиж хаашаа ч хөдөлж чадахгүй байгаа. Унтахдаа хүртэл түүнийгээ үнсэхгүй бол нойр хүрэхгүй байгаа” хэмээн Мелисса Жоан Харт ярьжээ.
Хосууд 2003 оны долдугаар сард Италид хуримласан юм.
Д.Идэр /24tsag.mn/