Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сайн бизнесмэн , сайхан эхнэртэй гэдгээр нь хүмүүс андахгүй. Нөхөр нь улс төрд хүч үзэж байх хойгуур, эхнэр нь нөхрийнхөө PR-ыг хийж сайн үйлс байнга хийдэг гэнэ. Содбилэгийн эхнэрийг Э.Туул гэдэг бөгөөд хосууд 2007 онд цуутай хурим хийж байсан.
Тэрээр гадаадад боловсрол эзэмшсэн олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Өнчин хүүхдүүд болон ,өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслан тэдний жижиг дунд бизнесийг дэмжин ажилладагт нь хүмүүс түүнд ам сайтай байдаг гэнэ .
Зохиолч Б.Шүүдэрцэцгийн домогт “Ану хатан” кинонд Э.Туул ойрад бүсгүйн дүрийг бүтээж буй зургаа facebook хуудаснаа үлдээжээ .