Чинээлэг амьдралаа онлайнаар танилцуулсан Да Юе

“Анд найзууд аа, энэ хээр ургасан ойн самар бол манай Жалан-Айл хотын цэвэр байгалийн ногоон бүтээгдэхүүний нэг юм. Амт нь дажгүй…”

Өвөр Монголын Жалан-Айл хотын Мөгүчи суурингийн Тайпингөү тосгонд, Да Юе гар утсаа харж, хэсэг бүлэг орон нутгийн өвөрмөц бүтээгдэхүүний өмнө зогсож, онлайнаар шууд танилцуулга хийж байлаа. Зарим үед, тэрбээр өвөрмөц бүтээгдэхүүнийг амталж, үзэгч олонд танилцуулдаг бөгөөд цөөн бус сүлжээ ашиглагчид анхаарал хандуулаг болж, тэр даруйд нь захиалгаа өгч худалдан авдаг.

Да Юе-гийн гэр нутаг Өвөр Монголын Жалан-Айл хотын  Тайпингөү гэдэг жижиг тосгонд байдаг. Эндэхийн ус нь тунгалаг, уул нь ногоон, байгалийн үзэмж сайтай юм. Тосгоны иргэдийн амьдрал амьжиргааны хүчээр бялхаж, цэвэр байгалийн ногоон хүнсний бүтээгдэхүүн нь тосгоны “ногоон шошго тэмдэг” нь болжээ.

Орон нутгийнхаа бохирдолгүй бүтээгдэхүүнийг сурталчлан түгээхийн тулд хоёр жилийн өмнө Да Юе богино хэмжээний видео бичлэгийн индэрт хандаж, хөдөө тосгоны онцлог бүхий ногоо зуушны зургийг авч, интернет  ашиглагчидтай хөдөө тосгоны ахуй амьдралаас хуваалцдаг болжээ. Да Юе Жалан-Айл нутгийн амтат идээ, байгалийн үзэмжийг нэн олон анд найзууддаа танилцуулж, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг бүх Хятадын олон газарт сурталчлан түгээж, илүү олон хүмүүст Жалан-Айлын  ногоон, байгалийн бүтээгдэхүүнийг хүргэхийг бодож байна.

 

Найруулагч: т.б
Эх сурвалж: cri

Чинээлэг амьдралаа онлайнаар танилцуулсан Да Юе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ปั้มไลค์ Огноо: 2 July 2020 Reply

Like!! Great article post.Really thank you! Really Cool.

I really like and appreciate your blog post.

I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

Нэр: SMS Огноо: 2 July 2020 Reply

I used to be able to find good info from your blog posts.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.