“Анд найзууд аа, энэ хээр ургасан ойн самар бол манай Жалан-Айл хотын цэвэр байгалийн ногоон бүтээгдэхүүний нэг юм. Амт нь дажгүй…”
Өвөр Монголын Жалан-Айл хотын Мөгүчи суурингийн Тайпингөү тосгонд, Да Юе гар утсаа харж, хэсэг бүлэг орон нутгийн өвөрмөц бүтээгдэхүүний өмнө зогсож, онлайнаар шууд танилцуулга хийж байлаа. Зарим үед, тэрбээр өвөрмөц бүтээгдэхүүнийг амталж, үзэгч олонд танилцуулдаг бөгөөд цөөн бус сүлжээ ашиглагчид анхаарал хандуулаг болж, тэр даруйд нь захиалгаа өгч худалдан авдаг.
Да Юе-гийн гэр нутаг Өвөр Монголын Жалан-Айл хотын Тайпингөү гэдэг жижиг тосгонд байдаг. Эндэхийн ус нь тунгалаг, уул нь ногоон, байгалийн үзэмж сайтай юм. Тосгоны иргэдийн амьдрал амьжиргааны хүчээр бялхаж, цэвэр байгалийн ногоон хүнсний бүтээгдэхүүн нь тосгоны “ногоон шошго тэмдэг” нь болжээ.
Орон нутгийнхаа бохирдолгүй бүтээгдэхүүнийг сурталчлан түгээхийн тулд хоёр жилийн өмнө Да Юе богино хэмжээний видео бичлэгийн индэрт хандаж, хөдөө тосгоны онцлог бүхий ногоо зуушны зургийг авч, интернет ашиглагчидтай хөдөө тосгоны ахуй амьдралаас хуваалцдаг болжээ. Да Юе Жалан-Айл нутгийн амтат идээ, байгалийн үзэмжийг нэн олон анд найзууддаа танилцуулж, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг бүх Хятадын олон газарт сурталчлан түгээж, илүү олон хүмүүст Жалан-Айлын ногоон, байгалийн бүтээгдэхүүнийг хүргэхийг бодож байна.
Найруулагч: | т.б |
Эх сурвалж: | cri |