“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ

Customers distance before entering an Apple Store during phase one of reopening after COVID-19 lockdown in New York City

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Apple” компани өнөөдрөөс Калифорни тэргүүтэй долоон муж улс дахь 20 гаруй дэлгүүрээ дахин хаахаар болжээ. Ингэснээр коронавирусний халдвар нэмэгдсэний улмаас түр хаагдсан дэлгүүрийн тоо 77-д хүрчээ.

“Алабама, Калифорни, Жоржиа, Айдахо, Луизиана, Невада, Оклахома муж улс дахь дэлгүүрүүдээ хаана” гэж “Apple” компани лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд өмнө нь Флорида, Миссисипи, Техас, Юта дахь дэлгүүрүүдээ хаагаад байсан юм.

“Apple” дэлгүүрээ нээх, хаах шийдвэрийг гаргахдаа хот тус бүрийн мэдээллийг харгалзан үзэж байгаа тул нэг муж улсын зарим хотын дэлгүүр нээлттэй хэвээр байхад зарим хотын дэлгүүрүүд түр хаагдсан байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй дэлгүүрүүдийн хувьд ажилтан, үйлчлүүлэгчид нүүрний хаалт зүүж, халуунаа шалгуулж байгаагаас гадна дэлгүүрийн байранд тогтмол цэвэрлэгээ хийж байгаа ажээ.

Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй Калифорни муж улсын хувьд Лос-Анжелес хотын олон дэлгүүр пүрэв гаргаас хаагдсан бол Сан-Франциско хот дахь дэлгүүр нээлттэй хэвээр байгаа юм байна. “Apple” эх газрын Хятадад байрладгаас бусад бүх дэлгүүрээ өнгөрсөн гуравдугаар сараас хаасан бөгөөд түүнээс хойш АНУ дахь дэлгүүрүүдийн зарим нь нээгдээгүй байжээ. “Apple” компанийн мэдээлснээр, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосон хугацаанд ажилтнуудын цалинг үргэлжлүүлэн олгох ажээ.


“Apple” АНУ дахь дэлгүүрүүдээ дахин хаажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ปั้มไลค์ Огноо: 3 July 2020 Reply

Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.

I like the valuable information you provide in your articles.

These are actually great ideas in concerning blogging.

Нэр: เบอร์มงคล Огноо: 3 July 2020 Reply

I always spent my half an hour to read this web site’s articles or reviews daily along with a mug of coffee.

Нэр: yeezy shoes Огноо: 8 August 2020 Reply

It抯 exhausting to search out educated people on this matter, but you sound like you understand what you抮e talking about! Thanks
yeezy shoes http://www.yeezy-shoes.us.org

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.