Францын Ерөнхий сайд огцорч байгаагаа зарлав

960_1

Эдуар Филиппийн тэргүүлсэн  Францын Засгийн газар огцорч байгааг баасан гаригт зарлалаа. Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд “Эдуар Филипп Засгийн газар огцорч байгааг талаар  Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн” гэсэн байна.  Шинэ Засгийн газар томилогдтол өнөөгийн танхим үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана гэдгийг мэдэгдэлд дурджээ.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар зөрчилтэй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Энэ зөрчлийг зургадугаар сарын 28-нд болсон  Хавр хотын захирагчийн сонгуультай улам хурцатгасан гэх мэдээллүүд ч гарч байжээ.

Францын Ерөнхийлөгч  Эммануэль Макрон пүрэв гаригт цар тахал-коронавирусын халдвар дахин идэвхжиж байгаатай холбоотойгоор Засгийн газарт өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn


Францын Ерөнхий сайд огцорч байгаагаа зарлав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.