Энэ оны трендэд 1970-2000 оны хоорондох эрэлттэй хувцасны загварыг илүүтэй оруулжээ.Тэр дундаа хар өнгө давамгайлсан түүнтэй хослохуйц, тод өнгийн тирконууд моданд орлоо.
Тухайн жилийн голлох трендийг томоохон брендүүдийн чадварлаг дизайнерууд гаргадаг байна. “Harper’s bazaar”, “L’officiel” зэрэг алдартай сэтгүүлүүдээс гаргасан трендүүд түүвэрлэж байна.
2020 оны трендийн жагсаалтад жинсэн материалтай хувцас, нарийн өсгийтэй гутал, зузаан пальто тун бага оржээ.
ГУТАЛ Зузаан ултай , шоо дөрвөлжин өсгий, минималист загвар энэ жил эргэн ирлээ.
ДААШИНЗ Ноос ноолууран нэхмэл болон намирсан мөнгөлөг өнгөтэй 1970-аад оны даашинз голлох байр суурийг эзлээд байна.
ӨНГӨ Саарал, цагаан, шаргал өнгөнүүдийг хослол хамгийн орчин үеийн харагдана хэмээн үзэж байна. Мэдээж завсрын өнгөнүүд ойрын хэдэн жилд тэргүүлсээр байх болно.
Өнгөрсөн хоёр онд хамгийн эрэлттэй байсан неон өнгө болон тэр дундаа неон ногоон энэ онд ч хэн бүхнийг загварлаг харагдуулна.
ГАДУУР ХУВЦАС Загварын салбар байгальд ээлтэй байх үүднээс амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хиймэл үслэг эдлэлийг эмэгтэйчүүдэд санал болгож байна.
Шигтгээ их агуулсан, гял цал загваруудыг мөн энэ цилийн трендээр онцолсон байна.
Үүнээс харахад 2020 оны трендүүд биеийн аль нэг хэсэг илүү гараагүй, битүү хэрнээ тухтай харагдуулах нэвсгэр атлаа өнгөний тоглолт хийсэн хувцаслалтуудыг брендийн дизайнерууд та бүхэнд санал болгож байна.
Эх сурвалж:bubblefashion podcast