2023-06-01 06:32
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага

Б.Жагзмаа: “Би сэтгэл зүйн дайралтад олон удаа өртөж байлаа”

munkhzul munkhzul
2020-07-09
0 0
2

gsergw

“MNTM” 2017 шоу тэмцээний  шилдэг оролцогч,  “Pose Photo Model” агентлагийн менежэр, “Андра” академийн гэрээт загвар өмсөгч Б.Жагзмаатай ярилцлаа. 

-Загвар өмсөгчийн тань анхны гараагаар яриагаа эхлэе. Анх яаж загварын салбарт орж байв?
– Загвар өмсөөд зургаан жил болж байна. Хамгийн анхны маань тэмцээн дунд сургуулийн загварын тэмцээн байсан. Тэнд “Андра” академийн моделиуд ирж тайзан дээр алхахад тэр байгууллагад оръё гэж шийдсэн. 15 настай тэр үеэс загварын гараагаа эхэлсэн. Ер нь багаасаа мисс, модель болохыг хүсдэг байлаа.

-Ямар тэмцээнүүдэд орж амжилт гаргасан бэ?
– Ерөнхийдөө улсын болон олон улсын олон тэмцээнүүдэд орж байсан. Хамгийн анхны тэмцээн маань “MNTM” 2017 байсан. Түүний дараа “Miss World Mongolia” 2017 шилдэг 9-д үлдсэн. Мөн “Үнсгэлжин” 2018, “Хүслэн” гэх мэт улсын чанартай тэмцээнүүдэд тэргүүн байрнуудыг эзэлж байлаа.
Гэхдээ жижиг тэмцээнүүдийш нээх их яриад байдаггүй. “Miss Mongolia”2017-д мөн шилдэг оролцогч, хамгийн сүүлд Солонгосоос албан ёсоор зохион байгуулагддаг “Shinhanryu Super Model Contest” 2020 Азийн моделийн тэмцээнд Монголд 2-дугаар байранд, Азид “Олны хүндэтгэлийг хүлээсэн модель” шагнал хүртэж ирсэн байгаа.

Jagzmaa Bayar-н зураг.

-Орчин үед олон өсвөр насны охидууд модель болох хүсэлтэй болсон байна. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Одоо модель, мисс болох хүсэлтэй маш олон охид, залуучууд байдаг болсон байна. Миний бодлоор гараагаа зөв эхлэх хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн. Зөв агентлагт сайн багштай хамт эхлэх нь маш чухал. Олон нийтийн дунд янз бүрийн буруу хэвшмэл ойлголт байдаг л даа. Тийм буруу ойлголт өгсөн агентлагууд ч байдаг. Анхны гараагаа зөв эхэлвэл цаашдаа чадварлаг, цэвэрхэн, мундаг модель болж чадна гэж боддог.

– Тэгвэл ямар ямар агентлагуудыг санал болгох вэ?
– Зургаа дах жилдээ харъяалагдаж буй “Андра” академийг санал болгоно. Мөн “Pose Photo Model”-ыг санал болгож байна. Бусдад нь орж үзээгүй болохоор мэдэхгүй байна.

Jagzmaa Bayar-н зураг.

-Моделиуд дотроо маш олон төрөл болж хуваагддаг. Чиний хувьд фото моделиос гадна өөр төрөлд хамаарагддаг уу?
– Хамаарагддаг. Би өргөн мөртэй болохоор runway модельд орж болдог. Үүнээс гадна бикини модель, өмнө нь фитнес моделийн төрөлд байсан.

– “Runway” модель байхын тулд  ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? Биеийн харьцаа, өндөр, царай гэх мэт.
– Өндөр 170см-ээс дээш, жингийн хувьд 55 кг-аас хэтэрдэггүй, харин биеийн харьцааны хувьд жижиг хөхтэй байх ёстой.  Царай төрхний хувьд өвөрмөц байх тусам илүү давуу талтай.

Christine Huang-н зураг.

-Ямар чиглэлээр суралцдаг вэ? Ер нь ирээдүйн зорилгоо юу гэж тодорхойлсон бэ?
– МУИС-ийн Сэтгэл судлалын ангид суралцдаг. Одоо гуравдугаар курс. Моделийн чиглэлээр насан туршдаа ажиллахгүй гэж боддог. Ирээдүйд сэтгэл судлалын хүрээлэнтэй болохыг хүсдэг. Мөн багаасаа олон зүйлийг хийж, сурах хүсэлтэй байсны  нэг нь хувцас загвар гаргах, тэрийгээ оёох. Тэр үүднээсээ дизайнер болохыг бас хүсдэг. Эсвэл хувь хүний дотоод сэтгэл зүйд тааруулж хувцас загвар гаргах гэх мэт олон зүйлсийг төлөвлөсөн байгаа. Хамгийн ойрын зорилго бол сургуулиа амжилттай төгсөх, цаашдаа олон гоё, сонирхолтой зүйлүүд хийнэ.

-Та фото модель чиглэлээр ажиллдаг. Аль нэг брэндийн нүүр царай болсон уу
– Хамтарч ажилладаг олон байгууллага байгаа. Одоогоор “BOJSS cosmetic”-ийн нүүр царайгаар гурван жил, “Алтжин бикини” шоуны нүүр царайгаар нэг жил ажиллаж байна. Өмнө нь мөн олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан.

Sukhbaatar Tungalag-н зураг.

– Монгол брендүүдийн нүүр царайгаар ажиллахад, тогтоосон цалин гэж байдаг уу. Нэг зураг авалтанд ороод цалин хэдийг авдаг вэ?
– Миний хамтарч байсан байгууллагуудын хувьд зураг авалт бүртээ цалин өгдөг. Модель болгон өөрийн гэсэн карьертэй, туршлагатай байдаг болохоор цалингийн хэмжээ өөр өөр байдаг. Миний хувьд зургаан жил загвар өмссөн, 500.000-1.000.000 төгрөгийн хооронд цалин авдаг.

Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй-н зураг.

 -Олон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилласан байх. Хамгийн их нийцтэй нь хэн бэ?
– “Алтжин бикини”-ийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажиллахад их таатай байдаг. Мөн дизайнер Намуун найзтайгаа их нийцтэй, санаа нийлж хамтардаг.

-MNTM -ийн анхны дугаарт оролцсон шүү дээ. Тэр үед хамгийн сургамжтай зүйл юу байсан бэ?
– Тэр үед би 16 настай байсан болохоор маш их шантардаг байсан. “Чадахгүй юм байна” гээд уйлж байсан олон тохиодол бий. Гэхдээ яг хасагдах мөчдөө өөрийгөө бүрэн дайчлаагүй гэдгээ мэдсэн.Шантарч байсан үеүддээ харамсаад илүү их хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Утас, зурагт байхгүй олон охидуудтай нэг сарын хугацаанд юм яриад л, хоолоо идээд л зургандаа ороод л байж байдаг байлаа. Маш хэцүү байсан ч тэр үеэс миний моделийн карьер эхэлсэн болохоор нөгөө талаар баярлаж явдаг.

Edutainment TV-н зураг.

-”Miss mongolia” 2018-ийн шилдэг 19, “Miss World Mongolia” 2017 оны шилдэг 9  гоо бүсгүйн нэгээр шалгарсан.Энэ үед хамгийн хэцүү зүйл юу байсан бэ ?
– “Miss World Mongolia” тэмцээний хувьд ачаалал бага байсан тул надад тийм ч хүнд санагдаагүй. Хамгийн гол нь ягаан үстэй байсан болохоор хүмүүст их шүүмжлүүлсэн. Харин “Miss Mongolia”-ийн хувьд ачаалал маш их, ядаргаанд ороод арьс барзайгаад, өөртөө итгэх итгэлээ маш их алдаж байлаа.

Jagzmaa Bayar-н зураг.

-Хувийн амьдрал, хобби сонирхдог зүйл рүү чинь орцгооё. Хосуудын харилцаанд хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ ? Ер нь найз залуутай юу?
– Найз залуутай. Хосуудын харилцаанд бие биендээ итгэх итгэл, хүндлэл хоёр юу юунаас илүү чухал. Хайртай хэрнээ бие биенээ хүндлэхээ больчихсон хүмүүс байнга хэрэлдээд л, муудалцаад байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор хоорондоо ярилцах цаг гаргаж байх хэрэгтэй.

Jagzmaa Bayar-н зураг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
– Багаасаа л спортоор хичээллэдэг байсан. Гар бөмбөгийн дэд мастер цолтой. Хувцас загвар гаргаад өөрөө оёх дуртай. Ер нь шинэ жилийн даашинзаа худалдаж авч үзээгүй. Дандаа өөрөө оёчихдог.

– Сэтгэл судлалаар сурдагийн хувьд асуухад модель охидууд хэр их  сэтгэл санааны хямралд ордог вэ. Сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал юм шиг санагддаг. Хүмүүсийн шүүмжлэл, дарамт шахалтаас үүссэн хямрал, гутралыг хэрхэн даван туулах хэрэгтэй вэ?
– Би олон сэтгэл зүйн дайралтанд өртөж байлаа. Сэтгэлээр унах үе маш их байдаг ч тэр болгонд өөрөө өөртэйгөө ярилцаж, дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Ийм үеүдэд өөрийгөө гоёж, гангалж тайвшруулдаг охидууд ч байдаг. Миний хувьд би нэг сайхан уйлаад, хүн намайг юу ч гэж хэлсэн ч би хэзээ ч тийм хүн болчихгүй болохоор шууд хаячихдаг. Чадах, чадахгүй эргэлзэх үеүддээ “Хэн нэгний хийж чаддаг зүйлийг би яагаад хийж чадахгүй гэж” гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг.

Т.Номин

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм
Хүмүүс

Д.Чойжамц: Х Богд бол бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм

nomun
2023-05-25
Ө.Уянга: Сайд маань “Эсэргүүцлийн цуглааныг зөвхөн уянгаагаар төсөөлж байна” гэсэн
СКАНДАЛ

Ө.Уянга: Сайд маань “Эсэргүүцлийн цуглааныг зөвхөн уянгаагаар төсөөлж байна” гэсэн

nomun
2023-05-23
Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа
Урлаг

Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

munkhzul
2023-05-08
“Expert podcast” | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн “устсан” санах ой
Видео мэдээ

“Expert podcast” | Агаарын орон зайг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага ба төрийн “устсан” санах ой

munkhzul
2023-05-03
Ц.Уянга: Би сошиал орчин бодит амьдрал биш гэдгийг харуулахыг хичээдэг
Улс төр

Ц.Уянга: Би сошиал орчин бодит амьдрал биш гэдгийг харуулахыг хичээдэг

munkhzul
2023-04-18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
0

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна....

Цааш унших
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

2023-05-31

Санал болгож байна

З.Балдандугар: Баянгол дүүргийн хэмжээнд 39,859 хүүхдийг ДАРХЛААЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байгаа
Мэдээ

З.Балдандугар: Баянгол дүүргийн хэмжээнд 39,859 хүүхдийг ДАРХЛААЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байгаа

2022-08-04
ХАТАН ХААН II ЭЛИЗАВЕТАГИЙН 90 НАСНЫ ОЙН БАЯРЫН ФОТО АГШИН
Өнөөдрийн онцлох

ХАТАН ХААН II ЭЛИЗАВЕТАГИЙН 90 НАСНЫ ОЙН БАЯРЫН ФОТО АГШИН

2016-06-14
“Авъяаслаг Монголчууд 2” шоуны оролцогч Ихэрсувдын зургуудаас
Өнөөдрийн онцлох

“Авъяаслаг Монголчууд 2” шоуны оролцогч Ихэрсувдын зургуудаас

2018-11-27
Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн
Нийгэм

Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн

2012-01-12
Мэдээ

10 Finest Meet In Chat Alternatives Critiques

2022-07-19
Шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадах арга
Зөвлөгөө

Шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадах арга

2017-06-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In