Поп од Бритни Спийрс өнгөрсөн 12 жилийн турш өөрийн амьдралдаа эзэн байж чадсангүй. Өөрийн олсон мөнгөө өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулж, хоёр хүүтэйгээ цагийг хамт өнгөрөөж, саналаа өгч, тэр бүр хэл машин жолоодох эрхгүй өнгөрөөсөн 12 жил ямар удаан санагдсан бол.
Бритнигийн шүтэн бишрэгчид түүний инстаграм хуудсандаа оруулж буй нэгэн хэвийн зогсолт, хувцаслалттай зургуудыг хараад нэг л зүйл болохгүй байгааг ойлгожээ. Түүнийг хэн нэгний хяналтад байна хэмээн үзэж гэх #FreeBritney хаштагийг ашиглан Бритниг өөрийн амьдралаа буцаан авахад туслах аян өрнүүлж байна. Нэгэн шүтэн бишрэгч нь Бритниг эртнээс ажиглаж, доорх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг дүгнэлттэй хамтдаа танилцацгаая.
2007 онд Бритни сэтгэл санааны гүн хямралд орсон. Гэсэн ч түүний депресс бүр багаас нь эхэлсэн гэхэд болно. Ердөө 4 насандаа Бродвейн хүүхдийн театрт орж, тэр цагаас хойш урлагаас салаагүй Бритнигийн зарим дуунуудыг сонсоод үзвэл хэтэрхий их хяналтад байгаа, өөрийнхөөрөө байж чадахгүй, хүмүүс түүнтэй эд зүйл мэт харьцаж байгааг өгүүлэх болно.
2007 онд нөхрөөсөө салж, бага насны хоёр хүүгээсээ хагацсан Бритни олны өмнө үсээ хусаж, папарацичидтай зодолдон нус нулимсандаа хутгалдаж буй бичлэгүүд цацагдсан. Машин жолоодож байхдаа хүүгээ өвөр дээрээ авч, суудлын бүс хэрэглэхгүй байгаа нь, мөн нүцгэн дэлгүүрээр явж, ягаан өнгийн хиймэл зүүгээд Англи аялгаар ярих гэж оролдох гэх мэт солиорсон гэмээр үйлдлүүдийг гаргаж байлаа.
2008 онд дуучны аав Бритниг өөрийгөө хянах чадваргүй хэмээн үзэж өөрийн асран хамгаалалтдаа авсан байна. Ингээд Бритни хүний эрхэнд оржээ. Төрсөн аав ч гэлээ, түүний аав нь Бритниг яг л хоригдол мэт байлгадаг гэсэн яриа шүтэн бишрэгчдийнх нь дунд газар аваад байна.
Бүсгүй аавынхаа асрамжид ороод 2 ч удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүний сэтгэл гутрал үнэхээр хүнд шатанд орсон бололтой. Гэсэн ч аав нь түүнд амрах зав өгсөнгүй, ердөө 2 сарын дараа кинонд тоглуулж, 6 сарын дараа шинэ цомог гаргуулаад амжжээ.
Өдгөө 38 настай дуучин бүсгүй аавынхаа зөвшөөрөлгүйгээр доорх зүйлсийг хийж болохгүй. Хэрвээ дүрмийг зөрчих аваас шар хаданд аваачих эрх аавд нь бий.
– Машин жолоодох
– Саналаа өгөх
– Гэрлэх
– Хүүхэдтэй болох
– Өөрийн мөнгөө захиран зарцуулах
– Өөрийнх нь мөнгийг юунд үрж буйг хянах
– Хүүхдүүдтэйгээ уулзах
– Гэрээсээ гарах
– Өөрийн гэсэн өмгөөлөгч хөлслөх
– Карьераа хянах
– Аавынхаа асран халамжлах арга барилын тухай нийтэд дэлгэх
– Цаанаасаа тавилттай ярилцлагаас өөр ярилцлагад орох
– Асран хамгаалагчийн хяналтгүйгээр гэр утас хэрэглэх
– Асран хамгаалагчийн хяналтгүйгээр хэн нэгэнтэй холбоо барих
– Дэлгүүр хэсэх
– Зугаалах
– Кофе шоп орох гэх мэт.
Жил бүр дуучин бүсгүй 1,1 сая ам.долларыг асран хамгаалагчаа үргэлжлүүлэн ажиллуулахдаа зарцуулдаг. Асрагч эцэгтээ 100,000 ам.долларын цалин өгдөг. Харин өөрөө 7 хоногт 1500ам.долларыг зарцуулах эрхтэй. Түүний нийт хөрөнгө 250 сая ам.доллар атал түүнд өөртөө тансаг зүйлс худалдаж авах, эсxүл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх байхгүй. Бритнид тусалцгаая. хэмээн бичжээ.
Эх сурвалж: ЗӨВ.МН