Хамгийн хэцүү зовлон гэж юуг хэлэх вэ?

щ12020

Хэдэн жилийн өмнө ажил дээрээ нэгэн ийм нэгэн яриа болсон.

Би:

Надад яагаад ийм их асуудал ар арааcаа тулгараад байгаа юм болоо? Заримдаа бурхан гэж байдаг бол заргалдмаар санагдаад байхын.

Ажлын эгч:

Бурхан хүнд даах зовлонг нь өгдөг гэнэ лээ. Чамайг шалгаж байгаа юмаа.

Би:

Энэ шалгалт нь хэзээ дуусахын болдоо . . . Та мэдэх үү?

ингээд бид 2н яриа нэг тийм гунигтай дууссан юм.

Энэ үед надад хайртай ээжийгээ өвчнөөс нь аврах, тулгараад байгаа санхүүгийн асуудлууд маань энэ хорвоогийн хамгийн хэцүү зовлон шиг санагдаж билээ.

Үүнээс хойш миний толгойд байнга нэг асуулт орж ирдэг нь “Хэний зовлон хамгийн хэцүү нь бэ?”. Эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа өвчтөн, эцэг эхээ алдсан хүүхдүүд, хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа хүмүүс, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, халамжгүй хань ижилтэй хүмүүс, хүссэн үнэтэй цүнхээ авч чадахгүй байгаа эмэгтэй, эцэг эхийнхээ үгэнд ордоггүй хүүхдүүд гээд л . . . тоочоод байвал өчнөөн зовлон, асуудал бичиж болох байх.

Яг аль нь энэ хорвоогийн хамгийн хэцүү зовлон гэдгийг яг тодорхойлоод хэлэх хүн байгаа болов уу?

Амьдрал гэдэг асуулт юм, алхам бүр нь хариулт юм гэдэг шиг бидэнд бусдын зовлонг амархан, хүнд гэж шүүх эрх байхгүй санагддаг. Хүн бүхэнд өөрийнх нь асуудал өөртөө хамгийн хэцүү. Нэгэнт бид тухайн хүний гутлыг нь өмсөөд амьдралаар нь амьдарч чадахгүйгээс хойш тухайн хүнд асуудлыг амархан, хэцүү гэж хэлэхгүй байя. Иймхэн зүйл шийдэж чадахгүй, иймхэн зүйл хийж чадахгүй гэж шүүмжлэхийн оронд өөрийнхөө мэддэг зүйлсээсээ хуваалцаад, тухайн хүнд асуудлаасаа гарах аргаа олоход нь зөв замаар туслая.

Нөгөө талаасаа асуудалгүй хүн гэж энэ хорвоо дээр байхгүй бөгөөд өөрийнхөө асуудлыг энэ хорвоогийн хамгийн хэцүү нь гэж өөртөө итгүүлэхээ зогсооё. Асуудал тулгарах нь угаасаа тодорхой болохоор асуудлаа шийдэх гарц нь юу байх вэ гэдэг дээр төвлөрдөг байгаасай.

Асуудал тулгарахад уйлаад суугаад байх уу? эсвэл сайхан уйлж аваад хувцасаа янзлаад цаашаа алхах уу? гэдэг хувь хүний сонголтын асуудал ч гэсэн ихэнх хүмүүс маань ирээдүйгээ гэрэлтэйгээр хардаг байгаасай.


Хамгийн хэцүү зовлон гэж юуг хэлэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: dbhrNerge Огноо: 20 July 2020 Reply

write my paper for me [url=https://bestessaysold.com/]paper writer[/url] write my thesis cheap custom research papers writing essays for money

Нэр: ปั้มไลค์ Огноо: 21 July 2020 Reply

Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.

I really like and appreciate your blog post.

A big thank you for your article.

Нэр: เบอร์สวย Огноо: 21 July 2020 Reply

I am regular visitor, how are you everybody? This article posted at this web site is in fact pleasant.

Нэр: SMS Огноо: 21 July 2020 Reply

Your site is very helpful. Many thanks for sharing!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.