Коронавирусийн улмаас гадаад улсад хөл хорионд орсон олон монголчуудын нэг бол хөтлөгч Г.Анхбаяр байсан билээ. Тэрбээр гэр бүлийн хамтаар Сингапурт хоригдоод байсан ч эх орондоо иржээ
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч тэрбээр өнгөрсөн хугацаанд гадаадаас онлайнаар хүртэл ажлаа хийж, хөтлөлтөө хийж байсныг олон хүн мэднэ. Тэгвэл тэрбээр гэрийнхэнтэй эх орондоо ирж, тусгаарлалтын хугацаа нь дууссан байна.

Хөтлөгч залуу энэ баяраа тэмдэглэн найз нөхдөө гэртээ урин хоол ундаар дайлж байгаа бололтой. Түүнийг энэ агшиныг найз Анар нь өөрийн фэйсбүүк хуудаснаа зурагжуулан оруулсан байна.
Тэрбээр Дөлгөөн гэх бүсгүйтэй нижгэр хурим хийж, одоо тэд хоёр хүүхдийн ээж, аав болсон билээ.
