Финландын оюутан Лири Хейкинен нэгэн сонирхолтой туршилтыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлсэн нь ямар нэгэн химийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амьдрах байлаа.
Лирис гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн харшилтайгаа тэмцэж явах замдаа энэхүү санааг бодож олсон бөгөөд эхэн үедээ алимны цуу, хүнсний сода зэргээр хуйхаа цэвэрлэх гэж оролддог байсан ч тусыг эс олов. Ийнхүү Лирис ямар ч бүтээгдэхүүн, орц хэрэглэхгүй байхаар шийдээд хэдэн 7 хоног болжээ. Эхэндээ үс нь тослогтож, эвгүй үнэр гарч, загатнаж байсан бол гурван 7 хоногийн дараа гэхэд гайхамшигтай үр дүн үзүүлсэн байна.
Тэр цагаас хойш Лирис зөвхөн усаар л үсээ угаах болжээ. Усаар зайлсныхаа дараа үсэндээ бага зэрэг наргил модны самрын тос түрхдэг гэнэ.
Миний үс төгс харагддаг. Миний үс хөнгөн, хөвсгөр, илүү өтгөн мөн долгиотой харагдах болсон. Шампуниас татгалзсаны минь л ач тус шүү дээ. Шампуньд мөнгөө зарлагадахын оронд эрүүл, эко амьдралыг сонгоорой.
Хүмүүст анх шампунь хэрэглэдэггүй гэдгээ хэлэхэд их гайхаж хүлээж авдаг. Яаж тослог ялгаралтайгаа тэмцсэн юм бэ хэмээн их асуудаг. Хүний бие химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээ больсны дараа өөрчлөлтөд шууд л дасан зохицдог. Одоо миний үс тослогтдог ч үгүй. Миний толгойноос хир үнэртэх вий гэж огтхон ч санаа зовдоггүй, учир нь байгалиасаа хүн шампунь хэрэглэдэг байхаар зохион бүтээгдээгүй шүү дээ.
Эх сурвалж: ЗӨВ.МН