Жүжигчин O.Дөлгөөн Монголдоо ирээд СТА цол авчээ

12172

Жүжигчин O.Дөлгөөн түүний гэр бүл саяхан тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Америк улсад 3 жил мэргэжил дээшлүүлэн энэ жил төгссөн. Тэрээр Америкт байхдаа зуныхаа амралтуудаар U-film-н Single ladies-4, Хувьсал продакшны Тэнгэрээс буусан од кинонд тоглосон. Тэнгэрээс буусан од кинон дээр Од хэмээх улаан үст үзэсгэлэнт сайхан бүсгүйн дүр бүтээдэг бөгөөд уг киноны дараа Соёлын тэргүүний ажилтан цол авчээ.

Тухайн үед Дөлгөөн киноны нээлтийн үеэр байгаагүй бөгөөд саяхан эх орондоо ирээд өнөөдөр жүжигчин Урнаагаас гардан авчээ. Урлагийн салбарт ороод багагүй хугацаа өнгөрөөсөн түүний хөдөлмөрийг үнэлсэн юм.

Цаашдаа олон олон уран бүтээлд тоглож улам өндөр амжилт гаргана гэж найдаж байна. Түүнд баяр хүргэе.


Жүжигчин O.Дөлгөөн Монголдоо ирээд СТА цол авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.