17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон үүргэвчтэй аялжээ

ce070fb49e0feb429dc452e7149c1adf4c73bf7c

Монгол  улсын 21 аймгаар ганцаараа аялаад ирсэн 17 настай хүүгийн аяллын талаар бэлтгэсэн сурвалжлагаар хүргэе. Энэ жил Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон С.Сансарбаяр өнгөрсөн жил төсөл бичих уралдаанд орж, шагналт байранд орж, шагналын мөнгөөрөө аяллын зардлаа хийж, 1 сар 10 хоног Монгол орноо тойрон аялаад иржээ. Түүний аялал Хэнтий аймагт байрлах Хар зүрхний Хөх нуураас эхэлжээ.

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

Ингээд аяллынх нь талаар “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч С.Сансарбаяртай ярилцлаа.

-Анх аялах сэдэл хэрхэн төрсөн бэ?

-Би багаасаа дэлхийгээр тойрон аялна гэж боддог байсан. Тэгээд 16 настайдаа Аялагч Б.Хичээнгүй гэдэг хүнтэй уулзах аз тохиосон. Түүнтэй уулзахад үүргэвчээ үүрээд 21 аймгаар аялсан тухайгаа ярьсан. Тэр үед би дэлхийгээр тойрон аялахын тулд хамгийн түрүүнд Монгол орноо 21 аймгаа үүргэвчээ үүрээд тойрон аялах ёстой юм байна гэдгийг ойлгосон.  16 настайдаа аялах шийдвэр гаргасан ч чадаагүй. Тэгээд 17 настайдаа аав, ээжийгээ зовоохгүйгээр ямар нэгэн зүйлээс хараат бусаар өөрөө мөнгөө олоод аялах шийдэлд хүрсэн. 2019 онд “Шилдэг бизнес төсөл” уралдаанд оролцон шилдэг оролцогч болон тэндээс хожсон мөнгөөрөө хамгийн хямд зардлаар 21 аймгаа тойрч аялах аяллаа эхлүүлсэн.

-Аяллын хоног хугацаагаа хэрхэн тооцсон бэ. Хэд хоногт 21 аймгаар тойрон аялаад ирэв. Төлөвлөсөн хугацаандаа аяллаа хийж амжсан уу?

-Аялал бол амьдралын утга учир, мөн чанар учраас амьдралыг ойлгох, монгол оронд амьдарч байгаа хүмүүсийн аж байдал соёл бүх зүйлийг судалж, ажиглах зорилготой байсан. Тиймээс үүргэвчээ үүрээд хамгийн хямд зардлаар тойрч аялахаар шийдсэн. Миний авсан шагнал 800 мянган төгрөг байсан. Аяллаа хамгийн хямд зардлаар буюу 200-300 мянгад багтаана гэсэн боловч 400 мянган төгрөгөөр аялсан. Аяллын үүргэвч, хэрэгслэлээ тооцвол нэг сая төгрөгт багтаан аялсан.

-21 аймгаар хэд хоног аялсан бэ?

-Нэг сар 10 хоног аялсан. Бодсоноос маш хурдан аялсан.

-Очсон газруудад иргэдийн хүлээж авсан хандлага ямар байсан бэ?

-Энэ аяллыг эхлүүлэхдээ айж байсан. Ганцаараа явах хэцүү юм байна даа гээд Мөрөн гэдэг найздаа хамт аялахаар санал болгосон. Манай найз надтай цуг зүүн аймаг, говийн аймгуудаар явсан. Баруун аймгуудаар надад өөр сорилт хэрэгтэй болсон учраас хоёулаа салж тусдаа аялахаар санал болгон найз маань дуртайяа зөвшөөрсөн.  Найзад маань асуудал гарсан учраас аяллаа түр зогсоосон. Би аяллаа ганцаараа үргэлжлүүлсэн. Намайг аяллаа эхлүүлэхэд Хичээнгүй ах “Миний дүү амьд хүнээс л айж яваарай” гэж хэлсэн. Тиймээс хүмүүсийн зан чанар аймаар бослон юм байх даа гэдэг бодол аялалд гарахад надад төрж байсан. Аялаад хүмүүстэй харилцаад явахдаа ажиглахад монгол хүмүүсийн сайхан сэтгэл, найрсаг зан, зочломтгой байдал байдгаараа байсан. Замын унаанд суухад бүгд л найрсгаар хүлээн авч байсан. Магадгүй намайг жаахан харагдаж байсан болохоор тэгсэн байж магадгүй. Монгол хүмүүс сайхан сэтгэл, аж байдлаа чадах чинээгээрээ хадгалж байгаа гэдгийг ажиглаж мэдсэн.

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

-21 аймгаар аялахад хамгийн их таалагдсан түүхэн ямар газрууд байв.

-21 аймгаар аялахад аймаг бүр өөрийн гэсэн байгалийн тогтоц өвөрмөц шинж тэмдэгтэй. Ерөнхийдөө баруун аймгууд уул ус байгаль сайтай. Хамгийн сэтгэлд үлдсэн газар гэвэл Баян-Өлгий аймаг. Мөнх цаст уулан дундуур үүргэвчээ үүрэн эрс тэс уур амьсгалд алхах мэдрэмж их гоё байсан. 2019 онд цаг агаар аадар бороотой, байнгын бүрхэг байсан. Тиймээс байгалийн сайхан гэхээсээ илүүтэй мууг нь илүүтэй үзэж аялсан гэж хэлж болно.

-Аяллын явцад яам шиг ганцаараа үүргэвчтэй аялал хийж байсан хүмүүстэй хэр их таарсан бэ?

-Мөнгө төлөөд машин тэрэгтэй аялахаасаа илүүтэй экстрэм аялал хийн илүүтэй тухайн аж амьдралд нь орж үзэхийг дэлхийн бүх хүмүүс хүсдэг, сонирхдог болсон. Аяллын явцад надтай гадаад хүмүүс их таарч байсан.

-Аяллаас ямар сургамжууд үлдэв?

-Энэ аяллаас чи хүсэж байгаа зүйлийнхээ төлөө явж байхад зовлон гэдэг жаргал болж хувирдаг гэдгийг мэдсэн. Жаргал гэж чи юуны тулд зовохоо сонгож байгаа нь хамгийн том жаргал юм байна гэдгийг ойлгосон. Дээрээс нь маш олон хүний сайхан сэтгэл, хайр халамжинд энэ аяллыг дуусгасан учраас маш сэтгэл хангалуун байсан.

Мөн аялахдаа тухайн аялж байгаа газрынхаа байгалийн тогтоц түүх соёлын сайн судлах хэрэгтэй юм билээ. Би аяллын маршрут гаргаад судлаагүй явсан нь алдаа болсон. Эргэж ирээд би ямар газар үзэв ээ гэдгээ эргэцүүлж бодсон.

-Чиний мөрөөдөл, зорилго юу вэ. Монгол орныхоо 21 аймгаар аялсан учраас мөрөөдөл ирээдүйн мэргэжилд чинь нөлөөлсөн үү?

-Би одоо оюутан. Олон улсын харилцаа мэргэжлийг сонгосон. Монголын соёл, аж байдал, дэлхийн соёлыг харан Монголыг хөгжүүлж болох аялал жуулчлал, монголын хамгийн том эдийн засагт нөлөөлж хөгжиж болох зүйл бол аялал жуулчлал. Гэхдээ монголд аялал жуулчлал тийм ч сайн хөгжөөгүй байгаа. Жуулчид ирлээ гэхэд Улаанбаатарыг үзүүлж, Ганданг үзүүлээд Тэрэлж рүү явдаг. Дэлхий глобалчлагсөн байхад дэлхий юу хүсэж байгаа вэ гэхээр тухайн улсын хүмүүсийн аж байдлаар амьдарч үзэхийг хүсэж байна. Энэ бүх соёл, монголын бахархах өвийг дэлхийд таниулахын тулд чадах чинээгээрээ хичээнэ ээ.

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

Монгол улсыг хясаанд нуугдсан сувд ч гэж нэрлэх нь бий. Эрс тэс уур амьсгалтай байгалийн өвөрмөц тогтоц бүхий Монгол улсаа дэлхийд сурталчлах  нь түүний зорилго. Тиймдээ энэ жил олон улсын харилцаа мэргэжлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон. Анх аяллын санаагаа ээж аавдаа хэлэхдээ Монгол улсын газрын зургийг дэлгэн тавиад маршрутаа танилцуулахад ээж аав нь гайхаж, ээж нь илүүтэй эсэргүүцэж байжээ.

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр  21 аймгийг  тойрон үүргэвчтэй аялжээ

http://eagle.mn/r/74942


17 настай С.Сансарбаяр 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон үүргэвчтэй аялжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ปั้มไลค์ Огноо: 29 July 2020 Reply

Like!! Thank you for publishing this awesome article.

I really like and appreciate your blog post.

Thank you ever so for you article post.

Нэр: dvliuneft Огноо: 29 July 2020 Reply

do my research paper [url=https://buyingpaperdil.com/]paper help[/url] academic writing writing assignments college essay service

Нэр: เบอร์สวยมงคล Огноо: 29 July 2020 Reply

Hi there, after reading this amazing paragraph i am as well delighted to share my knowledge here with friends.

Нэр: SMS Огноо: 29 July 2020 Reply

bookmarked!!, I like your blog!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.