Монголын Трапын хаан Гинжин

Б.ОЮУНЗУЛ

maxresdefault

Сүүлийн үед охид залуусын дунд хит болоод байгаа Реппер Гинжин болон Mrs M нарын хамтран дуулсан “Бороо” дууны талаар товч мэдээлэл хүргэж байна.

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өвөрмөц хэв маяг, стилиэр өөрийгөө бүрдүүлж буй залуу уран бүтээлч юм. Түүний гаргасан дуунууд ихэвчлэн өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маягтай байдаг. Тэрээр сүүлийн уран бүтээл болох “Бороо” дуундаа зуны хамгийн гоё үзэгдлийг оруулахыг хичээсэн байна. Мэдээж энэ бол бороо. Реппер Гинжин болон Mrs M нар хамтран нийт зургаан дуу гаргажээ. Тэдний дуунуудаас хамгийн алдартай нь “Бороо” юм.  Сүү­лийн үед тэ­рээр реппер Mrs.M-тэй хамтарсан дуэт цомог дээр ажиллаж байгаа аж. Мөн бие даасан уран бүтээ­лүүдээ гарга­саар байгаа. Одоогоор түүний хийж байгаа хамгийн том ажил нь энэ цомгийн төсөл юм байна.
“Бороо” дуу нь 10 хоногийн дотор нэг сая үзэлттэй болж энэ зуны хит дуугаар шалгарсан. Энэ дуугаа өнгөрсөн сарын 1-нд Youtube сувгаар анх цацсан бөгөөд дууны клипэнд 2016 оноос сошиал орчинд контент бүтээж эхэлсэн “Positive Mongolians”-ийн хосууд Түвшөө, Дөлгөөн нар тоглосноороо онцлог юм. Реппер Гинжингийн хувцаслалтын хувьд гадны репперүүдийг нэг их дуурайгаад байдаггүй.  Тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрэв хүмүүст миний имидж таалагддаг бол өөрт яг таарсан юмаа өмсчээ гэсэн үг. Би өнгөрсөн онд үндэсний хувцсаа өмсөөд Тайвань улсын “Азийн хөгжмийн наадам”-д оролцоход намайг хамгийн урд манлайлуулж, алхуулж байсан. Монгол дээл хамгийн гоё үндэсний хувцаснуудын нэг. Мөн би шивээсэнд дуртай. Анхны шивээсээ есөн жилийн өмнө хийлгэж байлаа. Зарим хүн хөгшрөхөөр шивээс муухай харагдана, дэмий гэж ярьдаг. Гэхдээ өтөлсөн хойно харамсахааргүй дурсамжтай байхын төлөө, залуу насандаа л дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.
Мөн тэрээр 2019 онд “Golden Melody” хөгжмийн наадам болон Тайванийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож байсан байна. Түүний зарим нэгэн дуунаас дурдвал 2018 онд “Хөөрхөн охид трап сонсдог”, “Байжий”, “Өнөөдөр” гэсэн эерэг дуунуудаа гаргасан. Харин өнгөрсөн онд тэрээр хөрш орнуудынхаа зах зээлд зориулж дуу гаргаж эхэлсэн бөгөөд  ”Арассо” буюу солонгосоор “за юу” мөн “Ганбэй” буюу Мандарин хэлээр “Тулгая” нэртэй дуугаа гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Монголын Трапын хаан Гинжин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ปั้มไลค์ Огноо: 29 July 2020 Reply

Like!! Great article post.Really thank you! Really Cool.

I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

Thank you ever so for you article post.

Нэр: เบอร์มงคล Огноо: 29 July 2020 Reply

Good one! Interesting article over here. It’s pretty worth enough for me.

Нэр: SMS Огноо: 29 July 2020 Reply

bookmarked!!, I like your blog!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.