Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл

3912247209551924431_850_x_566

Өнөөдөр Улаанбаатар хотод +28 градус дулаан, бага зэргийн бороо орно. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 30-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 211 дахь өдөр бөгөөд он дуусахад 154 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +28 градусын дулаан бол шөнөдөө 15 градус дулаан, бага зэргийн бороо орно.
  3. Билгийн тооллын 11, Эрхтний тэнгэрт одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2848.00 төгрөг, зарах нь 2850.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.80, зарах ханш 40.50, юанийн авах ханш 407.00, зарах ханш 408.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1178 онд Ариун Ромын эзэнт гүрний хаан анхдугаар Фредрик Бургунди улсыг өөрийн эрхшээлд оруулж, хаан ширээнд нь заларчээ.
  2. 1419 онд Анти-Католик үзэлтнүүд болон цаазлагдсан хувьсгалч Ян Хусын дагалдагчид Прага хотын захиргааны байр руу дайрч, шүүгч, хотын дарга болон хотын зөвлөлийн хэд хэдэн гишүүдийг цонхоор шиджээ. Шидүүлсэн хүмүүс гадаа байсан босогчдод хэрцгийгээр алуулсан аж.
  3. 1619 онд Виржиниа мужид анхны Үндэсний ассамблей олон нийтийн саналаар сонгогдож байжээ.
  4. 1863 онд Индиан-Америкийн дайны үеэр Шошоне овгийн ахлагч Покателло Бокс-Элдерын гэрээнд гарын үсэг зурснаар Айдахо болон Юта мужийн хойд хэсэгт Европын цагаачдыг дарамтлахаа зогсоохоо амлав.
  5. 1869 онд Дэлхийн хамгийн анхны газрын тос тээвэрлэгч онгоц болох Чарльз АНУ-аас 7000 баррель газрын тосыг Европ руу тээвэрлэжээ.
  6. 1937 онд Зөвлөлтийн их хэлмэгдүүлэлтийн үеэр ЗХУ-ын Улс төрийн товчооноос Дотоод Хэргийн Ардын Комиссариатад 00447 тоот тушаал өгчээ. Уг тушаалд 269,100 хүнийг баривчилж, 76,000 хүнийг буудан хороох шийдвэрийг тусгасан байв.

Эх С урвалж: Өнөөдөр сонин


Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: efgiPlalt Огноо: 30 July 2020 Reply

viagra generic name [url=https://gopharmxx.com/]viagra online[/url] generic viagra online viagra generic how to get viagra

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.