Инстаграм Мадоннагийн постыг утгажээ

11_110647439_c7d510bc-6d54-4f75-a0e1-ee3950c104ac

Инстаграм Америкийн поп од Мадоннагийн 15 сая дагагчидтайгаа хуваалцсан дүрс бичлэгийг устгажээ. Олон нийтийн сүлжээ тус пост коронавирус болон эмчилгээний аргын талаар хуурамч бөгөөд төөрөгдөлд оруулах мэдээлэл агуулсан гэж үзжээ. Дүрс бичлэгийн доор Мадонна “КОВИД-19 эсрэг вакциныг аль эрт гаргаж авсан ч баян хүмүүсийг улам баяжуулахын тулд хүмүүсээс нууж байна. Эрх баригчид удаан хугацаанд үргэлжилж буй вакцины эрэл дээр асар их хэмжээний мөнгө хийхийг хүсэж байна. Харин энэ эмэгтэй бол жинхэнэ баатар. Стелла Иммануэлд байрлалаа” гэж бичжээ. Инстаграм уг постыг хуурамч гэж тэмдэглээд вакцин бий гэсэн хуйвалдааны онолыг албан ёсоор илчилсэн цахим хуудасны линкийг байрлуулсан байна. Хожим нь дүрс бичлэгийг устгажээ.

Шотландын дуучин Энни Ленокс Мадоннагийн постыг жинхэнэ солиорол гэж шүүмжлээд дуучны эккаунтыг хакердсан гэж итгэж байна гэж бичжээ. Баатар эмч гэгдэж буй Стелла Иммануэлийг Ерөнхийлөгч Доналд Трамп мөн дэмжиж байсан юм. Хьюстоны эмч гидроксихлорохины тусламжтай 350 КОВИД-19 оноштой өвчтөнийг эдгээж, энэ аргаа хэрэглэсээр байгаа тухай ярьж байжээ. Доктор Иммануэл анагаах ухаанд харь гарагийнхны ДНК эртнээс ашигладаг гэдэгт итгэдэг гэж “Daily Beast” сонинд бичжээ.

Харин Мадоннагийн тухайд коронавирусний талаар нэг бус удаа шуугиан тарьсан мэдэгдэл хийж байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр коронавирусийг “боломжийг тэгшитгэх агуу хүч” гэж байсан бол тавдугаар сард цусны шинжилгээгээр түүнд коронавирусний эсрэг биет илэрсэн гэж мэдэгдэж байжээ. Поп од “Маргааш машиныхаа цонхоор КОВИД-19-тэй агаараар амьсгалах болно” гэж бичиж байв.

https://zindaa.mn/3bw0


Инстаграм Мадоннагийн постыг утгажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.