АНУ: Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан Барби хүүхэлдэй гаргана

1_b (1)

Америкийн  Mattel, Inc компани ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан дөрвөн хүүхэлдэй бүхий Барби цуврал гаргана гэж  АВС News мэдээлжээ.

“Барби-2020″ цувралд дөрвөн хүүхэлдэй багтах бөгөөд хүүхэлдэй тус бүр нэр дэвшигч, кампанит ажлын менежер, хандив цуглуулагч болон сонгогч гэсэн олон нийтийн болоод удирдах албан тушаалыг төлөөлөх юм байна. Ийм хүүхэлдэйн цуврал гаргах болсон нь Америкийн нийгмийн ирээдүй хэрхэн бүрэлддэгт охидын анхаарлыг татан, хүмүүжүүлэх зорилготой гэнэ.

Барби 1959 оноос эхлэн Америкийн охидыг анги, нийгэм, улс орондоо манлайлагч байхыг уриалан, дэмжиж байсан хэмээн үйлдвэрлэгч компанийн ахлах дэд ерөнхийлөгч Лиза Макнайт өгүүлсэн байна. Тиймээс хүүхэлдэйн шинэ цувралыг “охидод ирээдүйн үүргээ төсөөлөх, дүрдээ орж тоглох арга хэрэгслийг олгон, манлайлалд хүрэх замын саад бэрхшээлүүдийг арилгах зорилготой”-оор бүтээсэн гэж онцолжээ.

Шинэ цувралд багтсан хүүхэлдэй бүр яс үндэс, арьсны өнгө, биеийн харьцаа, хувцасны хэв маягаараа ялгаатай байх гэнэ. Үүнийг Лиза Майккайт тайлбарлахдаа, өнөөдөр АНУ-д удирдах албан тушаал  хашиж байгаа хүмүүсийн гуравны нэгээс ч бага хувь нь эмэгтэйчүүд, мөн тэдний дунд өнгөт арьст эмэгтэйчүүд бүр бага байдаг гэдгийг онцолжээ. Тиймээс шинэ Барбин дүр төрх бүхий л охидод тэд эрх, боломжийнхоо төлөө тэмцэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгээ ухаарах, ирээдүйд удирдах албан тушаалд хүрэх сэдлийг олгох аж.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/521192


АНУ: Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан Барби хүүхэлдэй гаргана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.