“Ангууч” хочит Б.Баттөрийн Б.Ариунболор бүсгүйд тусласан үйлдэл олны дунд бахархал төрүүлээд байна
- Views762
- Likes0
Олон дунд Ангууч нэрээрээ алдаршсан жүжигчин, загвар өмсөгч, тамирчин Б.Баттөр өөрийн төрсөн өдрөөр буюу 7-р сарын 29-нд, удахгүй болох “Spirt of Gobi” электроник хөгжим болон контемпорэри арт урлагийг хослуулсан фестивалийг зохион байгуулж буй The Majesty Mongolia (@majesty_mongolia) -ийн шилдэг дж нар, @FatCatJazzClub -ийн амьд хөгжмийн хамтлаг, @TheUkaOfficial, @OfficialTheColors, 168 (@leninnnn_) болон бусад хамтлаг/дуучдын үзүүлбэрээс бүрдсэн хандивын шоу арга хэмжээг Скай Резортод “Almighty” нэртэйгээр зохион байгуулж, есөн дүү болон өөрийн ой гарантай охиноо өсгөж байгаа Б.Ариунболор бүсгүйд гурван өрөө байрны мөнгө цуглуулан, түлхүүрийг нь гардуулан өгчээ.
Энэхүү сайн үйлсийн арга хэмжээнд бүх уран бүүтээлчид ямар ч үнэ төлбөргүй 100% дэмжиж, мөн бүжигчин Кай, загвар өмсөгч Цэкү нар төрсөн өдрийн арга хэмжээгээ хамт хийж, найз нөхдөө уриалан оролцсон байна.
Тэрээр хэлэхдээ “Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм” хэмээжээ.
21 настай Б.Ариунболор бүсгүй ой гаруйхан настай бяцхан охиноо есөн дүүгийн хамтаар өсгөн, гэрээр үс засаж амжиргаагаа залгуулдаг, амьдралын төлөө зүтгэж яваа гайхалтай эмэгтэй юм.
Түүний энэ үйлдэлд бахархсан, амжилт хүсэж, урмын үг хайрласан сэтгэгдэлүүд цахим сүлжээнд тархаад байгаа юм. Үүнээс жишээ дурдвал:
MISS.MN
“Ангууч” хочит Б.Баттөрийн Б.Ариунболор бүсгүйд тусласан үйлдэл олны дунд бахархал төрүүлээд байна | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |