Аз жаргалтай, эрүүл амьдралын 40 дүрэм

How-to-Be-Happy_1200x628-facebook

ЭРҮҮЛ МЭНД:

УС сайн уух.
Өглөөний хоолыг хаан шиг, өдрийн хоолоо хун тайж шиг, оройн хоолоо гуйлгачин шиг ид.
Эрүүл хүнс хэрэглэ.
ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ, ХҮНЛЭГ БАЙДАЛ- Амьдралын 3 дүрэм.
Бясалгаж, эргэцүүлэх цаг гаргах.
Илүү их тоглоом тогло.
Чадах чинээгээрээ НОМ унших.
Өдөр бүр 10 минутаас багагүй хугацаанд чимээгүй суух.
7 цаг унтах.

ХУВЬ ХҮН:

Өдөр бүр 10-30 минут алх, алхахдаа инээмсэглэхээ мартуузай.
Амьдралаа бусадтай ХАРЬЦУУЛАХ хэрэггүй,
Сөрөг бодлуудаа толгойноосоо авч хая. Оронд нь эерэг бодол, эрч хүчийг бий болго.
Ямар ч зүйлийг хэтрүүлэн хийх хэрэггүй, хязгаар тогтоо.
Байдлыг хүндрүүлэх хэрэггүй.
Хэрэггүй цуурхалд энергиэ дэмий зарах хэрэггүй.
Сэрүүн үедээ хангалттай МӨРӨӨД.
Атаархал бол цагийн гарз. Хэрэгтэй зүйл чинь бүгд чамд БИЙ.
Өнгөрсөн бүх асуудлыг МАРТ. Эдгээр нь одоогийн аз жаргалыг сүйтгэдэг.
Хэн нэгнийг үзэн ядахад амьдрал хэтэрхий богинохон
Өнгөрсөн алдаагаа УУЧИЛ.
Таны аз жаргалыг танаас өөр хэн ч хариуцахгүй.
Амьдрал бол сургууль, та үргэлж суралцаж байна гэдгээ ухаар. Асуудал бол сургалтын хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг бөгөөд алгебрын хичээл шиг мартагдаж болох боловч таны сурсан зүйл амьдралд тань насан туршид хэрэглэгдэх болно.
Илүү их инээмсэглэ, чин сэтгэлээсээ ИНЭЭ.
Маргаанд заавал ялах албагүй.  Санал нийлэхгүй байж болох ч тухайн хүний үзэл бодлыг ХҮНДЭТГЭ.

ХАРИЛЦАА, ХОЛБОО:

Гэр бүлтэйгээ үргэлж холбоотой бай.
Өдөр бүр бусдад ТУСЛАХ зүйл хий.
Бүгдийг, бүхнийг УУЧИЛ.
70-с дээш, 6-с доош насны хүмүүстэй илүү их цагийг өнгөрөө.
Өдөр бүр хамгийн багадаа гурван хүнд ИНЭЭМСЭГЛЭЛ бэлэглэ.
Бусад хүмүүс чиний талаар юу гэж бодох нь чамд огтхон ч ХАМААГҮЙ.
Өвчтэй байхад ажил чамд санаа тавихгүй. Гэр бүл, найз нөхдөдөө цаг зарцуул.
АМЬДРАЛ:
Зөв зүйлийг ХИЙ.
Үзэсгэлэнтэй, сайхан байсан ч хэрэггүй зүйлсээс зайгаа барь.
УУЧЛАЛ бол бүгдийг эмчилдэг.
Нөхцөл байдал сайн ч бай, муу ч бай өөрчлөгдөх болно. Энэ бүгд ТҮР ЗУУРЫНХ.
Чиний хэрхэн хувцаслах, яаж харагдах, юу мэдрэх нь хэнд ч хамаагүй.
Хамгийн сайн гэх зүйл хараахан ирээгүй байна. Бүү шантар.
Өглөө эрүүл саруул, эсэн мэнд сурч буйдаа ТАЛАРХ.
ДОТООД сэтгэл зүрх үргэлж аз жаргалтай байх ёстой.
Амьдралыг сайхан өнгөрөө!


Аз жаргалтай, эрүүл амьдралын 40 дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: ปั้มไลค์ Огноо: 1 August 2020 Reply

Like!! I blog quite often and I genuinely thank you for your information. The article has truly peaked my interest.

Thank you ever so for you article post.

A big thank you for your article.

Нэр: เบอร์สวย Огноо: 1 August 2020 Reply

Hi there, after reading this amazing paragraph i am as well delighted to share my knowledge here with friends.

Нэр: SMS Огноо: 1 August 2020 Reply

Your site is very helpful. Many thanks for sharing!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.