Анхны супер модель

news_98956_1
Тэр 1935 оны 8 сарын 2-нд төржээ
Тэр загвар өмсөгчийн гараагаа 13-хан настайгаасаа эхэлсэн бөгөөд 1950 онд анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялжээ. Хөөрхөн царай, төгс бие галбираараа  200 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн Betty Brosmer-ийг дэлхийн анхны супер загвар өмсөгч гэж үздэг.
Betty Brosmer 20 нас хүрэхээсээ өмнө нийт 50 гаруй гоо сайхны тэмцээн уралдаанд оролцсон байна. Тэрээр 1950-иад оны үед бүсгүйчүүдийн авч болох бүхий л томоохон шагналуудыг хүртсэн гэнэ. Үүнд “Телевизийн мисс”, “Жонс арлын мисс”, “Галбирлаг мисс”, “Цэнхэр нүдэт бүсгүй” хэмээх шагналууд багтжээ. Түүний элсэн цагны хэлбэртэй бие үнэхээр гайхалтай бөгөөд биеийн харьцаа нь 37-18-36 инч (1 инч нь 2,54 см).
Betty Brosmer тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй жинхэнэ анхны супер модель байв. Тэр мөн өөрийнхөө зургуудыг эзэмших эрх авсан дэлхийн хамгийн өндөр үнэтэй моделиудын тоонд зүй ёсоор багтдаг байжээ. 1961 онд 26 настай байхдаа Betty Канадын алдарт бодибюлдингийн тамирчин Joe Weider – тэй гэрлэсэн.
1981 онд тэрээр эрүүл мэнд, фитнесийн сэтгүүл “Shape Magazine” –ний “Body by Betty”, “Health by Betty” хэмээх хоёр бүлэгт зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд сая сая уншигч нар түүний нийтлэлийг тэсэн ядан хүлээдэг ажээ.
Bataar.mn

Анхны супер модель
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.