Тараг бүрж ууцгаая

Та бүхэндээ энэ удаад бидний өдөр тутмын хэрэглээ болсон ч тараг бүрэх талаар оруулахаар боллоо. Амралтын өдрөөр амтат сайхан элгэн тараг бүрж хүртээрэй.

tarag

Орц :

1 литр сүү ( үхэр , хонь , ямааны сүүгээр бүрнэ )
10-20 грамм хөрөнгө ( тарагны дээж )
Сүүгээ буцалгасны дараа хөргөж бүлээсгэнэ.Сүүнээсээ хэсэг сүүг таслан авч ( 100 орчим грамм ) хөрөнгөө хийн сайтар хутгана.Дараа нь бүхэл сүүндээ хөрөнгөө хийж самарч сүүгээ халуун бүлээн болмогц өөр саванд юүлж хучин тасалгааны хэвийн температурт 2-4 цаг байлгана.Ингэснээр таны амтат тараг бэлэн болно.

Хөрөнгө болон юүлж хучсанаас хойшхи температураас хамааран тарагны амт өөрчлөгддөг.Гашуунгүй элгэн тарагны хөрөнгөөр хийсэн тараг сайхан болдог.Мөн температураа сайн зохицуулахгүй бол халуудвал шар ус гарна , хүйтэдвэл муу бүрэлддэг байна.

Тарагны ач тус маш их юм шүү. Хоол боловсруулалт болон бодисын солилцоог сайжруулах ба жин хасч хоолны дэглэм барихад нэн тохиромжтой кальциар баялаг бүтээгдэхүүн билээ.

UPDOWN.MN


Тараг бүрж ууцгаая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.