“BTS” хамтлаг Гиннессийн дээд амжилт тогтоов

bts-768x435

Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг онлайн амьд тоглолтыг нь үзсэн үзэгчдийн тоогоор Гиннессийн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо  гэж Гиннессийн дээд амжилтын номын сайтад мэдээлжээ.

“BTS” хамтлагийн долоон жилийн ойд зориулсан концерт коронавирусний цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явжээ. Сөүл хотоос шууд дамжуулсан концертыг нь нийт 100 гаруй орны 756 мянган хүн үзсэн байна. “WeVerse” сайтаар дамжуулж үзэх тасалбарын үнэ нь 25 ам.доллар байжээ.

К-поп хамтлаг Гиннессийн хэд хэдэн дээд амжилт тогтоож байжээ. 2018 онд “Love yourself: Tear” дуугаараа, 2019 онд  “Map of the soul: Persona” трэкээр Америкийн “Billboard” чартыг тэргүүлсэн анхны К-поп хамтлаг болсон юм. Өнгөрсөн онд тэд “TikTok”-т богино хугацаанд нэг сая хэрэглэгчдийг цуглуулж дээд амжилт тогтоож байв. Мөн онд тэдний шүтэн бишрэгчдийн “BTS Army” фэндом 24 цагийн дотор #TwitterBestFandom хэштегийг 60 сая 055339 удаа ашиглаж, дээд амжилт тогтоож байсан юм.

Zindaa.mn


“BTS” хамтлаг Гиннессийн дээд амжилт тогтоов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.