Шведийн “synth” поп дуучин Туве Ло хуримаа хийв

Tove Lo нэрээрээ алдартай Шведийн “synth” поп дуучин Эббы Нильссон гэрлэжээ. Тэрбээр Чарли Тваддла гэх хөгжимчин залуутай үерхэж байсан бөгөөд 32 насандаа албан ёсны гэр бүл болсноо зарлалаа.

Тодруулбал, Туве Ло энэ сарын 26-нд өөрийн инстаграм хуудсандаа хуримын даашинзтай, бөгж зүүсэн зургаа фенүүддээ дэлгэж, гэнэтийн бэлэг барьжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сард “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын “шилдэг клип” төрөлд түүний “Glad He’s Gone” дуу нэр дэвшин өрсөлдсөн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
MNB.mn

Шведийн “synth” поп дуучин Туве Ло хуримаа хийв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.