Tove Lo нэрээрээ алдартай Шведийн “synth” поп дуучин Эббы Нильссон гэрлэжээ. Тэрбээр Чарли Тваддла гэх хөгжимчин залуутай үерхэж байсан бөгөөд 32 насандаа албан ёсны гэр бүл болсноо зарлалаа.
Тодруулбал, Туве Ло энэ сарын 26-нд өөрийн инстаграм хуудсандаа хуримын даашинзтай, бөгж зүүсэн зургаа фенүүддээ дэлгэж, гэнэтийн бэлэг барьжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн нэгдүгээр сард “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын “шилдэг клип” төрөлд түүний “Glad He’s Gone” дуу нэр дэвшин өрсөлдсөн.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
MNB.mn