Гэрэл зураг дээр илүү сайхан харагдуулах 15 хялбар зөвлөмж

Гэрэл зурагчин Бонни Родригес “Таны даруулсан гэрэл зураг нь таныг илэрхийлэх илэрхийлэмж төдийгүй танаас фото имижний байхыг шаардаж байдаг” гэдгийг харуулахыг зорьдог. Бонни өөрийн инстаграм хуудсандаа гэрэл зураг даруулахдаа хэрхэн өөрийгөө мэдрэх, тохь тухтай, аятайхан харагдах тухай нийтэлдэг бөгөөд тэр аль хэдийн 621,000 гаруй дагагчтай болсон байна.

Ингээд түүний нийтэлсэн гэрэл зураг дээр илүү сайхан харагдуулах 15 хялбар зөвлөмжийг хүргэж байна.

#1

Зураг 1: Хөл чангалж, биедээ ойртуулан татсан байрлал нь хэнэггүй, тайван харагдуулах хандлагатай.

Зураг 2: Хөл, гараа биеийн дээд хэсгийнхээ урдуур сунгаж байрлуулах нь туранхай, өөртөө итгэлтэй, дэгжин харагдуулдаг.

Style Me-ийн Грэйси Мерседес Грэйси хэлэхдээ “Гайхалтай селфи бол бүх зүйлд итгэх итгэл юм. Гэхдээ гэрэл болон өнцөг селфиг илүү гайхалтай болгоход тусалдаг. Сайн зураг даруулахын тулд сэтгэлийн хөдлөлтэй байх ёстой. ” гэжээ.

#2

Гэрэл зурагтаа илүү хэмнэл нэмэхийн тулд эргэсэн байрлалаар зогсоорой. Бас цүнхээ үзүүлэхээ мартуузай.

#3

Эхний зургийг хараарай. Гар нь өвдөг дээрээ илүү даралт өгсөн харагдаж байна. Ийм байдал нь биднийг камерын өмнө 100% тайван биш харагдуулдаг. Даралтыг арилгаснаар бид илүү дэгжин, аюулгүй харагдах болно.

#4

Нэг хөлийг нөгөө хөлөөсөө урагшлуулж тавь. Гараа чагтлахгүйгээр хажуулдаж суугаарай.

#5

Гараа салгаад, толгойныхоо ард аваад хажуу тийшээ хараад зогсоод үзээрэй. Илүү дэгжин, эрхэмсэг харагдах болно.

#6

Биеэ хааж суухаас зайлсхы.

#7

#8

Хоёр дахь зургийг сайн хараарай. Гэхдээ биеэ хэт их муруйлгаж болохгүй шүү.

#9

Хоёр хөлөө салгаж суух нь ямар ч үед таныг илүү сайхан харагдуулах болно.

#10

Тохойгоо буруу байрлуулсан нь таныг камерын өмнө болхи харагдуулж мэднэ. Хэрэв та гараа хажуу тийш байрлалтай өргөвөл зургийг тань илүү сайхан харагдуулна.

#11

#12

Зуны халуун дулаан мэдрэмжийг төрүүлэхийн тулд эргэн тойрон дахь нэмэлт хэрэгслийг нэмж оруулаарай.

#13

Хоёр хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч суух нь гэрэл зургийг тань хайнга харагдуулах болно.

#14

Энгийн зогсолтоос татгалзаад хөл гар хоёроо тэгш хэм үүсгэхээр байрлуулаад зогсоод үзээрэй.

#15

Туранхай дэгжин харагдахыг хүсвэл ойр хавьд байгаа зүйлд хүрч, биеэ бага зэрэг хажуулдуулан зогсоорой. Гэхдээ хэтрүүлж болохгүй.

Ugluu.mn


Гэрэл зураг дээр илүү сайхан харагдуулах 15 хялбар зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.