Жастин Бийбер, Хейли Балдвин нар хүүхэдтэй болохоор зэхэв

dzhastin-biber-hejli-bolduin-justin-bieber-hailey-baldwin

Канадын алдарт дуучин Жастин Бийбер болон түүний эхнэр, загвар өмсөгч Хейли Балдвин нар гэрлээд өдгөө 2 жилийг ардаа үдээд байна. Иймдээ ч хосууд хүүхэдтэй болохоор төлөвлөөд байгаа бололтой.

Учир нь хосуудын саяхан болж өнгөрөөд буй зарим нэг үйл явдлаас нь ажиглан харахад Хейли ээж болохдоо бэлнээр зогсохгүй, ирээдүйд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх болон хэрхэн өсгөх талаараа хүртэл бодоод амжсан байна.

Тэрбээр өнгөт арьстнуудыг өмгөөлөх хөдөлгөөнд нэгдэж буйгаа зарласан ба өөрийн үр хүүхдүүдээ нийгмийн тулгамдаж буй асуудалд илүү ойр байлган, хүмүүжүүлэн өсгөх болно гэдгээ илэрхийлээд байна. ”Хүүхдээ багаас нь тэд хэрхэн хүнтэй зөв харилцаж, юуг хэлж болох болохгүйд суралцаж, хэрхэн бусдын үзэл бодлыг хүндэлж түүнчлэн яагаад бид тэдгээр хүмүүсийг ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстойг нь ойлгуулж эдгээр мэдээллүүдийг олгох зүйтэй” хэмээн Энэтхэгийн “Vogue” сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

Хейли Балдвин нь Америкийн алдарт жүжигчин Стивен Балдвины охин ба тэрбээр нэгэн ярилцлагадаа “Яг үнэнийг хэлэхэд би хэзээ ч алдартан шиг байгаагүй, эгэл жирийн охин шиг л өсч торнисон гэхдээ сүүлийн 3 жилд нөхцөл байдал арай өөр болж байна” хэмээн ярьж байсан удаатай. Гэхдээ Жастин бол бүр хар багын л алдартны замналаар замнаж, амьдарч ирсэн нэгэн тул тэдний хүүхдүүд ч бас тэгэх биз ээ.

Эх Сурвалж: Erennews.mn

rfAx0i4CM4DGJoVb7gE6E1ZjMLQl8EaQhFJ8vIx3 def_gettyimages_1028543008

bib-0309-za


Жастин Бийбер, Хейли Балдвин нар хүүхэдтэй болохоор зэхэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.