Сайн байна уу? Би энэ сайтыг байнга уншдаг их гоё сайт. Би одоо 26 настай. Бид 2 чацуу. 2лаа төрийн байгууллагад ажилдаг. Тэгсэн манай нөхөр айлын эхнэртэй явж байгаад баригдлаа. Эрчүүд л болсон хойно.
Би их гомдсон. Бөөн л юм болсон. Ганцхан тэрийг гээд л амьдарч байхад энэ ингээд явж байдаг энээ тэрээ гээд л бөөн гомдол, цөхрөл. Би ажилдаг газраа бас гайгүй бүсгүйчүүдийн тоонд орно. Байнгын хэрүүлтэй, хардаастай. Миний амьдралыг ийм болгосон нөхөртэй минь явалдсан хүүхнийг бодохоорл их гомддог. Өс санадаг.
… Одоо тэгээд хүүхэдтэй болъё гээд байгаа, би түүнд итгэх ёстой юу? Тэр дахиад намайг араар тавихгүй гэх баталгаа байна уу? Өөрөө болохоор дахиж тийм байхгүй дахиж гомдоохгүй гээл байгаа. Ер нь манай нөхөр архи дарс, шоу цэнгүүн гэж яваад байдаггүй надад гар хүрч үзээгүй хүн л дээ. Би их хайртай хар багаасаа нэг ангид байсан хамаг нандин бүхнээ л өгсөн. Нөхрөөсөө өөр эр хүнийг мэдэхгүй. Би цаана нь гараад хүнтэй явлаа гэж бодоход бас л нэг айлын эхнэр миний амссан зовлонг авсан гэж бодоод л явж байна. Яах ёстой юм болоо та бүхэн үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.
Бас айлын нөхөртэй явж гэр бүл үймүүлж явдаг хүүхнүүд болиоч. Тэр чинь нүгэл шүү хэзээ нэг өдөр чамаар биш юм аа гэхэд чиний үр хүүхдээр чин гарч л таараа.