Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд дарагдан өглөөний цайнд ач холбогдол өгөхгүй байх нь олон нийтийн дунд нийтлэг үзэгдэл болсон гэдгийг судлаачид тогтоожээ. Харин хэдхэн хормыг өөртөө зарцуулж өглөөний цайгаа тогтмол ууснаар биеийн эрүүл мэнд, зөв хооллолт, биеийн жингээ хэмжээнд нь барих гээд олон асуудлыг нэг дор шийдэж болно.

А. Өглөөний цайг тогтмол ууснаар:

  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
  • Цусан дах саахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
  • Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө.
  • Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална. Өөрөөр хэлбэл өглөөний цай ууснаар ходоод дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, жин нэмэгдэхгүй, өөрийн жинг та сайн хянаж чадна.
  • Гоо сайханд өндөр ач холбогдолтой. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .
  • Ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг байна.
  • Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.

Б. ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ТАЛААРХ СУДАЛГААНЫ БАРИМТ /МОНГОЛ УЛСАД

  • Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.
  • Өглөөний цайгаа уусан хүн таргалалтанд илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагддаг байна. Үүнээс хархад биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой болох нь тогтоогджээ.
  • “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зан үйлийн судалгаа” (2013)-аар сурагчдын 44.7 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн сурагчдын анги ахих тутам өглөөний цайгаа уудаггүй гэсэн хувь өссөн үзүүлэлтийг харуулжээ.

Хүүхэд яагаад өглөөний цай уух ёстой вэ?

  • Өсөлт, хөгжилтийн хамгийн эрчимтэй үе хүүхэд насанд байдаг.
  • Өглөөний цайгаа уугаагүй хүүхэд сургууль дээрээ ихэвчлэн илчлэг ихтэй хүнсийг сонгон хэрэглэдэг учраас “илүүдэл жин, таргалалт”-д өртдөг. Судалгаагаар, өглөөний цайгаа тогтмол уудаг сурагчдын биеийн жингийн индекс “хэвийн” түвшинд байсан байна.

В. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХГҮЙ БАЙХАД ТОХИОЛДОХ ЭРСДЛҮҮД:

/Ойрын эрсдэл/

  • Сурах идэвх, ажиллах эрч, хүч 13%-иар буурна.
  • Өглөөний цай уугаагуй хүн анхаарал төвлөрөлт муу. Анхаарал төвлөрөлт  10% -иар буурна.
  • Бухимдал, уцаартай байдаг. Уур бухимдал 17% -иар нэмэгдэнэ.
  • Ой тогтоолт 11% -иар буурна.
  • Ходоодны өвдөлт  33%-иар нэмэгдэнэ.
  • Өглөөний цайгаа уугаагүй хүн тааралдсан болгоноо авч иддэг, Жингээ хянаж чаддаггүй.

/Алсын эрсдэл/

  • Дархлаа буурна.
  • Халдварын бус өвчнүүд даралт ихэдэх, харвалт, чихрийн шижин, таргалалтаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.
  • Хоол боловсруулах эрхтний асуудалтай бол хямрал даамжирна.

Г. ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД ЯМАР ХҮНС БАЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

– Хоол судлаачдын зөвлөснөөр хүн хоногийн хоолны нийт илчлэгийн 20-25 хувийг өглөөний цайнаас авах нь тохиромжтой байдаг байна.

– Өглөөний цай нь бие махбодийг тэжээллэг бодисоор бүрэн хангах хэмжээний байх ёстой. Ялангуяа эслэг, кальци, төмөр, аминдэм В-ийн төрлийг түлхүү авах нь зүйтэй.

– Хялбар, түргэн хугацаанд бэлдэж болох дараах хүнсний бүтээгдэхүүнийг өглөөний цайнд санал болгож байна. Үүнд:

  • Бүхэл үрийн талх, жигнэмэг, бин
  • Овьёосны хэмхдэс, эсвэл агшаамал
  • Шинэ жимс ялангуяа гадил жимс
  • Шарсан, жигнэсэн, чанасан шош, өндөг
  • Жимс, ногооны нухаш
  • Жимсний шүүс нэг аяга
  • Тослог багатай сүү, тараг, бяслаг гэх мэт

Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.