Жаред Лето мөрөөдлийн дүрдээ тоглоно

7784780311a83b410e950e11d662ec6ad1fcebc2

Холливуудийн сайхан залуусын нэг Жаред Лето нэрт зураач Энди Уорхолын дүрийг бүтээнэ гэсэн таамаг батлагдлаа. Хэвлэлүүд дөрвөн жилийн турш түүнийг поп-артыг үндэслэгч Уорхолын дүрд хамгийн ихээр тохирох хүн хэмээн бичиж байсан нь ийнхүү биеллээ оллоо. 48 настай жүжигчин Уорхолын хэд хэдэн зургийг твиттертээ нийтэлж “Тиймээ, энэ үнэн, би удахгүй Энди Уорхолын дүрд тоглоно. Ийм боломж олдсонд би маш их талархаж, баяртай байгаа.Таны суу билгийг биширч байна” хэмээн бичжээ.

1989 онд хэвлэгдсэн Виктор Бокрисын “Warhol: A Biography” номоос сэдэвлэн бүтээж буй энэхүү кинонд Жаред Лето найруулагч Майкл Де Лука нар хамтран продюсерээр ажиллах юм. Түүнчлэн “Уолл Стрийтийн чоно” бүтээлээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан Теренс Уинтер кино зохиолыг бичиж байна.

Eagle.mn


Жаред Лето мөрөөдлийн дүрдээ тоглоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.