Б.Халиун: Бидний чалленж цахим орчинд хэн ч хийж болох монгол бүжгийн давлагаа

116901228_292454062025927_615302801334475473_n

“Dance chance” буюу  “Бүжгийн боломж” төслийг санаачлан ажиллаж байгаа залуу уран бүтээлч, “Moon dance” хамтлагийн бүжигчин,  “Royal dance” клубийн багш, дасгалжуулагчБүжгийн спортын ОУХМ Батаагийн Халиун багшийг “Залуус” булангийн зочноор урьж ярилцлаа. Тэрбээр цахим орчинд халимаг, хотон, буриад ардын бүжгийн чалленжийг давлагаалуулж чадсан авьяаслаг бүжигчин билээ.

-Та хоёрын гурав дахь чалленж гарлаа.  Эхний чалленжаа Халимагийн шарка барка дууны аянд бүжиглэсэн халимаг бүжиг байсан. Хоёр дахь нь Хотон ардын журай гэлдэн, гурав дахь нь Буриадын хатариш байлаа.  Чалленжийг хийх санаа хэзээ төрөв өө?

-Бид энэхүү Чаллэнжаа эхлүүлэхээс өмнө цахим орчинд  утга, агуулгагүй, иргэдийг буруу зүйлд уриалсан толгой, нүүрээ хөөгөөр будах, шавар, шалбаагтай холилдох, бороонд норох, хөмсгөө хусах зэрэг хүүхэд, залуусын хүмүүжилд ямар ч ашиггүй чалленжууд явж эхэлсэн. Энэ буруу хандлагыг өөрчилж биднийг даган дуурайдаг дүү нартаа зориулжашигтай чаллэнж хйие гэж бодсон.Бид нийгэмд эерэг хандлагыг түгээж бусдыг зөв зүйлд уриалах зорилготой ажилладаг. Бас бүжгийн групп учираас бүжгийн чаллэнж хийвэл  зөв гэсэн шийдэл хүрсэн. Тэр тусмаа монгол бүжгээр давлагаалвалилүү олон хүнд хүрнэ гэж эхлүүлсэн. Одоо манай чаллэнж Монгол орон даяар давлагаалж найман  настай балчираас 80 настай буурал хүртэл нэгдэж байна.  Олон хүн сэтгэгдлээ илгээж,дэмжиж эерэг мэссэжийг авч байгаад их баяртай байгаа.

-Та хоёрыг явж байгаа машинаас үсэрч буугаад бүжиглэж юм. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, амь насанд эрсдэл учруулж мэдэх аюултай юм гэж шүүмжлэх хүмүүс байсан. Машиныг бүрэн зогссоны дараа буугаад бүжиглэж болоогүй юм уу?

-Бид уг нь машинаа бүрэн зогссоны дараа бууж бүжиглэсэн.Энэхүү чаллэнжийг бид анх аяллаар явж байхдаа эхлүүлсэн болохоор хөдөө талдаюулгүй байдлаа бүрэн хангасны дараа,чаллэнжээ сонирхолтой байдлаар харуулахын тулд машинаас бичлэг хийсэн. Бидний бүжгийн хөдөлгөөнийг дагаж зураг авахдаа машин үл ялиг хөдөлж байгаа нь тийм буруу сэтгэгдэл төрүүлсэн байх.Харин бид явж байгаа машинаас үсэрч буугаагүй шүү.

Энэ жил дэлхий нийтийг хамарсан хорио цээрээс шалтгаалж, монголчууд эх орноороо аялж байна. Чалленжийн гол санаа нь аялал, зугаалгаар явахдаа  бүжиглэж, “Хоггүй аялцгаая”, нэг ч хог битгий үлдээгээрэй гэсэн уриатай.  Хөдөө хээр талд хотын гудамж шиг машин түгжрэлд орохгүй.  Хөдөө явж байхдаа бидний чалленжид нэгдэх нь зөв шүү. Хотын түгжрэлтэй замд машинаасаа бууж бүжиглэх нь буруу.Хамгийн гол нь хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангаж, хөгжилтэй, зугаатай, соёлтойгоор хөгжилдөж манай чалленжид нэгдээрэй гэж уриалах байна.

-Дөрөв, тав дахь чалленжийг ямар дууны аян дээр ямар бүжгээр хийх  вэ?

-Дараа дараагийн чаллэнжуудыг хэзээ гарах вэ гээд их хүлээлттэй байгаа. Бидэндолон янзын санаа бий.Хамтарч ажиллах, санал, санаа, зөвлөгөө өгч байгаа хүмүүс чбайгаа.

-Мэргэжлийн бүжигчин гэсэн.  СУИС-ийг хэдэн онд төгссөн бэ?

-2017 онд СУИС-ын БУС-ийг бүжиглэх урлаг  мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөн жилээ Үндэсний урлагийн их театрын бүжигчнээр ажиллаж байсан.

-Танай нөхөр мэргэжлийн бүжигчин биш байх аа. Бүжгийн спортын тамирчин уу?

-Бид  “Moon dance” хамтлагт бүжиглэдэг.  Нөхөр маань эрх зүйч мэргэжилтэй. Нөхрийн маань гэр бүлийнхэн, ээж, эгч нар нь  бүгд бүжигчин.Багаасаа л бүжгийн орчинд өсөж хүмүүжсэн.Тийм болохоор тэдний нөлөөгөөр өөрийн эрхгүй бүжгийн урлаг руу татагдаж орсон байх. Манай хүн өөрийн хамтлагтаадолоон жил бүжиглэжбайгаа.

-Та хоёр “Moon dance”-т анх ороод хамтарч бүжиглэдэг хосууд байсан уу?

-Анх ороод хамтарч бүжиглэдэг хос бүжигчид байгаагүй. Харин 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохдоо хос болон хамтарч бүжиглэсэн.

-“ Moon dance” ороод хамтлагт хэд дэх жилдээ бүжиглэж байгаа вэ. ДАШТ-д танай хамтлагт  өндөр амжилт үзүүлдэг. Медальт байрт шалгарч байв уу?

-Би”Moon dance”  хамтлагт ороод зургаан жил бүжиглэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш оролцож байгаа. Анх дэлхийн аваргад орсон жилээ есдүгээр дүгээр байрт шалгарсан. 2016 онд   финалд шалгарч тавдугаар байрт орж,  цомын эзэн болж байсан. Одоогоор хараахан медаль аваагүй ч бид удахгүй медаль авна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-“Royal dance” клубтээ бүжгийн багшаар ажилладаг гэсэн?

-“Moon dance”” хамтлагтаа бүжиглэхийн хажуугаар “Royal dance” клубтээ  багш дасгалжуулагчаар ажилладаг.   “Royal dance” клуб маань байгуулагдаад гурван жил болж байна.  Бид гурван жил  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай клубийн суралцагчдын тоо олон болсон. Хоёр жилийн өмнө манай бяцхан  шавь нар “Авьяаслаг монголчууд”  шоунд амжилттай оролцсон. Жилийн өмнө манай насанд хүрэгчдийн хамтлаг байгуулагдсан. Одоо маш амжилттай явж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байгаа.

-Дунд сургуульд байхдаа бүжиглэдэг байв уу?

- Намайг есдүгээр ангид байхад манай сургуулийн Англи хэлний Б.Оюундэлгэр багш урлагийн “Хобби” бүлгэм байгуулсан юм. Багш маань бүжигт их дуртай.Бидэнд анх  бүжиг зааж,  бидний авьяасыг олон талаас нь хөгжүүлж, уралдаан тэмцээнд байнга оролцуулж идэвхжүүлдэг байв.Тэр цагаас эхлэн бүжигт дур сонирхолтой болох эхлэл тавигдсан. Багшийн хичээл зүтгэлийн үрээр өнөөдөр бибүжигчин болчихсон явна. Мөн намайг бүжгийн мэргэжил эзэмшихэд хамгийн ихээр дэмжсэн ээж,эгч,ах, гэр бүлийнхэндээ их баярладаг.

-Монголчуудын ахуй амьдралын өдөр тутмын хэмнэл бүжгийн хөдөлгөөн байдаг. Баруун монголчууд  хуур татахад хөгшин залуугүй бие биелгээгээ хийгээд  эхэлдэг. Баруун Монголын биелгээнд орчин үеийн хөгжмийн найруулга хийвэл илүү олны сонирхлыг татах болов уу?

-Манай “Royal dance” клуб“VR360”-тай хамтран монгол бүжгийн контент хийх гэж байгаа.  Энэ контентоор бид өв соёлоо дэлхийн дахинд сурталчлах зорилго тавьж байгаа.Удахгүй бэлэн болох байх.

-Та бүхэн энэ чалленжаа улам хөгжүүлж, илүү сонирхол татам орчин цагийн хөгжмийн найруулагтайгаар монгол бүжгээ дэлхийн бүжгийн шинэ урсгал, чиглэл болгон дэлгэрүүлж яагаад болохгүй гэж?

-Бололгүй яахав.  Дэлхийд монгол бүжгээр монголоо сурталчилж, монгол бүжгийн гайхамшигийг харуулж яагаад болохгүй гэж.  Бидэндийм контент хийх бодолтой бий. Монгол бүжиг дэлхийн бусад орны бүжгээс ялгарах өөрийн гэсэн онцлог ялгаатай. Бүжгийн хэмнэл, хөдөлгөөний онцлог донж, хэв шинжээрээ эрс ялгардаг шүү дээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН 


Б.Халиун: Бидний чалленж цахим орчинд хэн ч хийж болох монгол бүжгийн давлагаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.